ЦЕГ: Хоёр өдрийн турш зам бүрэн хаана гэдэг ташаа мэдээлэл
2019-09-02
Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх үеэр хэрхэн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ. 

 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зочны аюулгүй байдлыг тухайн улс орон хариуцдаг. Үүнтэй холбоотойгоор бид аль болох иргэдээ чирэгдүүлэхгүй, удаан хугацаагаар автозамыг хаахгүй байх зохицуулалтыг тухай бүрт нь хийнэ. Хоёр өдрийн турш бүхэлд нь замыг хаана гэдэг ташаа мэдээлэл явсан байна. Цагдаагийн байгууллагаас зочны ирэх, явах үед тодорхой замуудыг богино хугацаанд хаана. Цаг тухай бүрт нь мэдээллийг хүргэнэ. Жолооч нар авто радио дээр долгионоо тааруулахыг хүсье" гэлээ. 

 

Есдүгээр сарын 03-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ОРОС ах минь ирлээ Баярын нулимс урсаж байна шүү
2019-09-02
хазгар хүргэн хадамсаг гж жонхуу ч долоож өгнө биздээ нөгөа өгөр сумо давгааадорж шааж өгөх бхда эргүү төлөг
2019-09-02
Umhii oros bugsiig ch saihan dolooj bn aa
2019-09-02