Н.Төгсцогт аравдугаар сард тулалдана
2019-09-02

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан аравдугаар сард болохоор товлогдлоо.

 

Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа King Tug Н.Төгсцогт  WBC-гийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC-гийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан билээ. Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, тавдугаар сард өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулаан хийж ялалт байгуулсан. 


Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд  Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-гийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн боловч тэрээр  Төгсцогттой тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-гийн аваргын цолоо алдсан ч WBA-гийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа билээ. 


Одоо WBC Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын "сэнтийд" манай Төгсцогтыг өргөмжлөх үү? Эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх ёстой. Ямар ч байсан Төгсөө маань сар гаруйн дараа рингэнд дахин гарах нь. 

 

Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин

Shuud.mn
Сонин хачин
Hmmmm:
Yaanaa hairan huuhed, Ongitch baij 1 hard Nam tsohiuulaad nasaaaraa eremdeg boloh biiiiii Dee. Udaj jijighen bites huu bn lee !!! Bolgoomjtoi bai huuuuheeee.
2019-09-02