Буриадын тэргүүн Орос-Монголын дээд түвшний хэлэлцээр оролцоно
2019-09-03

Есдүгээр сарын хоёрны өдөр Улаанбаатар хотноо болсон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов оролцжээ. 


Тэрбээр ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, “Улаан-Үд-Халх гол” авто цувааны оролцогчидтой уулзсан байна. 


Түүнчлэн Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Искандер Азизовтой хамтран оролцжээ. 


Өнөөдөр, есдүгээр сарын гуравны өдөр Алексей Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцох Орос-Монголын хэлэлцээрт оролцох юм байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Хөдөө тосгоных нь хүүхэд хөгшидгүй ярьдаг юм билээ.Хот газрынх нь зарим хүмүүс ярьж чадахгүй гээд байсан.Ойлгохын хувьд ойлгодог.Чадахгүй гэдэг нь юу л бол...
2022-06-08
Лүд юмаа:
Зарим буриадуудыг харахаас өрөвдөх юм. Эх хэлээрээ ч ярьж чадахгүй. Орос гэхэд орос биш, навтгаөр хамартай байдаг,
2019-09-03
Хөдөө тосгоных нь хүүхэд хөгшидгүй ярьдаг юм билээ.Хот газрынх нь зарим хүмүүс ярьж чадахгүй гээд байсан.Ойлгохын хувьд ойлгодог.Чадахгүй гэдэг нь юу л бол...