Венесуэл: Төрийн байгууллагынхан цалин нэмэхийг шаардан жагсана
2019-09-04

Венесуэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудыг нэгтгэдэг Үйлдвэрчний эвлэлүүд улсынхаа ихэнх мужид өнөөдөр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. 


Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын гол шаардлага нь цалин нэмэх асуудал гэж “Хөдөлмөрчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний эвсэл”-ийн зохицуулагч Карлос Саласар мэдэгдсэн байна. 


“Засгийн газрын алдааг зөвтгөх шалтгаан цаашид хайж болохгүй. Хүнсний хомсдол болон эдийн засгийн бодлого аймшигтай. Тиймээс улсын салбарын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн лхагва гаригаас эхлэн ойрын өдрүүдэд 18 бүс нутагт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Учир нь бидний авч буй цалин юунд ч хүрэлцэхгүй байгаа” хэмээн тэрбээр мэдэгдснийг Union Radio радиостанц мэдээллээ. 


Венесуэлийн багш нарын холбооны Баримтжуулалт, нийгмийн судалгааны төвийн мэдээлснээр долоодугаар сард таван гишүүнтэй гэр бүлд ноогдох сарын хүнсний багц 3,24 сая боливар буюу цалингийн 81 хувьд дүйхүйц болж өссөн байна. 


Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Венесуэл улсын нийгэм эдийн засгийн хямрал хурцдаж, үндэсний валют үнэгүйдэн, гипер инфляц нүүрлэсэн бөгөөд энэ улсын 4 сая гаруй иргэн эх орноосоо дүрвэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин