Хөвсгөл аймагт аянга бууж нэг иргэн түлэгджээ
2019-09-05

 

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ 09.03-ны өдрийн 16:00 цагт иргэн А-гийн гэр дээр аянга буужээ.

 

Аянганд иргэн А /23 настай, эмэгтэй/ нуруу, хөл нь түлэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин