"Надтай үлдээч" жүжгийг өнөөдөр нээнэ
2019-09-06

 

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэ оны гуравдугаар сард Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийг олон нийтийн хүртээл болгосон. Мөн өнгөрөгч зургаадугаар сард Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгийг тайзнаа амилуулсан билээ.

 

Тэгвэл тус театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ жүжиг О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч” хэмээх уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Жүжгийн нээлт өнөөдөр буюу 2019.09.06-нд болох бөгөөд өдөр бүр 21.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.

 

Энэ жүжгийн онцлог нь театрын залуу уран бүтээлчид хамтран туурвижээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан байна.

 

 

Залуу найруулагчийн удирдлага дор залуу жүжигчин Д.Асардарь, СТА жүжигчин Б.Шинэбаяр нар гол дүрд, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар туслах дүр бүтээсэн байна.

 

Тайзны зураачаар СТА Ч.Батболд, хувцансы дизайнер СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар СТА Я.Батсайхан нарын “шижигнэсэн” залуус баг болон ажиллаж “Надтай үлдээч” жүжгийг үзэгчдэд өргөн барихад бэлэн болжээ.

 

"Надтай үлдээч" жүжгээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх аж.  Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгөөр УДЭТ-ын билетын касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

 

Нээлтийн тоглолтын тасалбар дууссан тул үзэгч та бүхэн бусад өдрүүдийн тасалбараас сонголтоо хийнэ үү.

 

2019.09.06-аас 09.15-ныг дуустал өдөр бүр 21:00 цагаас

 

Насны ангилал: +15


Тасалбарын үнэ: 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮ /Суудлын зэрэглэлээс хамаарна/

 

Тасалбар худалдан авах: УДЭТ-ын касс /Цагийн хуваарь 10:00-21:00/

 

Онлайн тасалбар: https://www.ticket.mn/event/805/

Shuud.mn
Сонин хачин