НҮБ: БНАСАУ хууль бусаар архи оруулахыг завдсан 
2019-09-09

Хойд Солонгос олон улсын хоригийг зөрчин, Орос болон Белорусст үйлдвэрлэсэн 100 мянган шил архийг улс руугаа хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ хариуцсан хороо илтгэлдээ дурджээ. 


Урьдчилсан мэдээллээр, 2018 оны 11 дүгээр сард Белоруссаас 15,6 мянган шил согтууруулах ундаа, 2019 оны хоёрдугаар сард Орос улсаас 27,1 мянган ам.долларын үнэ бүхий 90 мянган шил архийг Хойд Солонгос руу хууль бусаар оруулахыг завдсан байна. 


Түүнчлэн люкс зэрэглэлийн машин хууль бусаар зөөвөрлөсөн гэжээ. Илтгэлд дурдснаар,  Mersedes Maybach S автомашиныг Пхеньян болон Ханойд дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон ашигласан нь дээрх үйлдлийн нотолгоо хэмээсэн байна. 


Мөн тус улсын “Тэсон” их дэлгүүр, Пхеньяны пуужингийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг групптэй холбоотой гэж НҮБ мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин