Ерөнхийлөгчийн ЗАСАГЛАЛ нийгмийн ЗАХИАЛГА биш шүү
2019-09-10

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг гурав дахь сараа үргэлжилж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгасан парламент Ард нийтийн санал асуулга явуулах шатанд шилжлээ. Эрх баригч хүчин МАН-ын мөрийн хөтөлбөрт Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахдаа  ард нийтийн шийднэ гэж тусгасан байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгасны дараагаар онцолж байна лээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж, олны сонорт хүргэсэн нам нь сөрөг хүчин АН. УИХ дахь АН-ын зөвлөлийн Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагыг эрх баригчид хүлээж авахдаа, шат дараатай хэлэлцүүлнэ гэсэн хариу өгч байснаас  бус “манай намын мөрийн хөтөлбөрт туссан асуудал учир энэ шаардлагыг хүлээж авнаа” гэсэн тайлбар өмнө нь хийгээгүй юм даг.  Эдүгээ нэгэнтээ сөрөг хүчний шаардлага, мөрийн хөтөлбөрт дэх заалтаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, Ард нийтийн санал асуулга явуулах төслийг УИХ хэлэлцэж эхэллээ.

 

УИХ-ын тогтоолын төсөлд Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулахаар товлоод байгаа. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу гэсэн асуулгыг ард нийтэд тавина гэдгээ мэдэгдэж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс төслөө буцаан татаж, басхүү холбогдох саналаа УИХ-д хүргүүлээд байна.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслөөс хоёрдугаар хэлэлцүүлгээр 80 хувь нь буцаагдаж, 20 хувь нь дэмжигджээ. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдсэн юм билээ. Тиймээс дэмжигдээгүй заалт бүхий төслөө Ерөнхийлөгч буцаан татаж байгаа юм.  Харин Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгчийн зүгээс “Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах”-ыг санал болгоод байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж өнгөрсөн намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч чанга дуугаар хэлж байсан. Ерөнхийлөгчийн эрс шинэчлэл  гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалаар үргэлжилж байна. Парламентын засаглалтай орны хувьд ард түмний төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг УИХ, тогтвортой хариулцлагатай Засгийн газар, хараат бус, шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тэр дундаа парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт сайжруулахад энэ удаагийн өөрчлөлт чиглэгдэж байгаа.

 

Өнөөдрийн үнэмлэхүй олонхи МАН Ерөнхийлөгчөөс хараат байгаа нь үнэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгээр зүйл заалт тус бүрээр нь хэлэлцүүлэг өрнүүлж, 150 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан.  Нэг хүний популзим үнэмлэхүй олонхийг ч парламентад хүчгүй болгож, хагардуулж чаддагийг өнөөдрийн улс төрийн үйл явц тод харуулж байгаа. Парламентын гаднах, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Ерөнхий сайдаар томилогдсон намын даргатай  эрх баригчдыг ЕТГ-ын дарга З.Энхболд “арчаагүй парламент” гээд тохуурхаж байна. Ц.Нямдорж гишүүнээс эхлээд МАН-ынхан ичиж л байгаа байх, тэд хуралдааны ирцээ бүрдүүлдэггүй гишүүдээсээ ч ичдгээ нуудаггүй юм чинь. Үнэхээр ч “бүдүүн 64”-ийн бүлэг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ч бус бусад асуудлыг хэлэлцэхэд ч  байнга хагаралдаж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийг парламентад суудалтай улс төрийн нам, Ерөнхийлөгчтэй хамтран зөвшилцөж хийх ёстой, уг нь. Гэвч нэгдүгээр хэлэлцүүлэгт байлцаагүй сөрөг хүчин АН хоёрдугаар хэлэлцүүлэг дуусгаад өөрсдийн нь тавьсан зарчмын саналууд дэмжигдээгүй гэх үндэслэлээр хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Эргэж буцсан зөвшилцөл эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас бус засаглалыг өөрчлөх асуудал анхнаасаа тусгагдаагүй.  Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь  нийгмийн захиалга байтугай ард түмний хүсэмжлэл ч биш. Тэгээд ч Ард нийтийн санал асуулгаар ямар асуулт тавих нь УИХ-ын шийдвэрлэх асуудал.

 

 “Монголын ард түмэн бид:

 

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн  Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нийгмийн захиалга ОГТ биш,,,,Одоогийн Ерөнхийлөгч өө, харчих,,,ийм нөхөр гараад ирвэл яана,,,Венесуел орныг хар яаж сүйрч, ард иргэд нь тамын тогоонд орж байгаа хар,,, Өөдөлж байгаа улс орноо доош нь татаж унагаах гээгүй бол энэ сэдвийг бүү ярь.
2019-09-11
Иргэн:
Ийм үнэмлэхүй олонхи байж Ерөнхийлөгчийн саналыг пялж хаяад хүчиндээд цаашаа явж чадахгүй байвал хохь чинь, Тэгвэл УИХ тарвал таарна?! Энэ бүхэн зөвхөн ерөнхийлөгчид төмсөгдүүлсэн Намын даргаас чинь л болж байгааг ойлгооч
2019-09-11
Итгэхгүй:
ЖНКО МӨНХ АМЬДАРВАЛ БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИНЭЭ
2019-09-10
Ме:
76 гахай хоорондоо хөлөө жийлцээд хамаг булхайгаа дэлгэсэн л дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болчвол бидэнд сайн, мууг нь мэдэх боломжгүй. Баттулга барьцаа ахиулаад , дээр нь аймаар зальтай.
2019-09-10
Зочин:
Гадныхан 76 хүн найрахаас ганцхан хүнтэй ханцуйн дотроо наймаалцахад их амар байх болно
2019-09-10
76 толгойтой мангас аас 1 толгойтой нь залгиж байвал улс ард түмэн хохирол бага.Нэг толгойг гэдсийг нь хагартал идүүлэх хоол Монголд бий.
2019-09-10
Иргэн:
Бөх хүн гэсэндээ бага багаар л барьцаа ахиулаад байх юмаа. Тэгж байгаад л нэг монгол улсыг минь тонгорчих байх даа
2019-09-10
Но:
Нийгмийн хүсэлээ? Би ийм хүсэлгүй байна.Миний хүслийг шууд төлөөлөх эрх чамд үгүй.
2019-09-10
Н.Энхбат гэж хэн юм бэ?
2019-09-10
зочин:
парламент, засгийн газар, төрийн албадаар нам дагасан хүн хогнууд дүүрвэл ерөнхийлөгчийнх нь засаглал дээр юм болов уу гэж бодоод байдаг болсон шүү. МАН, Ан-ын дуракууд 1996 оноос эхлээд төрийг ёстой самарч байна. ялсан намаа дагаж төрд шургалж төрийн албанд олон жил ажилласан гэж далимдуулдаг хүмүүсийг байгууллага бүрийн хамт олны хурлаар хэлэлцэж зайлуулъя. ККК
2019-09-10
irgen:
neg hynii zasaglal gej guivuulah hereggui, eronhiilogchiin zasaglal gedeg chin muu ajilaa hiideggui parlamentiin zasaglalaas bolj yysdeg zov eronhiilogchtei bol guitezgeh ajil hiih um chin zegzend ordog,,,ternees bish ganzaaraa zasaglah gesen utga chin oor shyy, erinhiilogchiin zasaglaltai boloh hysel chin niigmiin hysel shyy !!!
2019-09-10
Но:
Нийгмийн хүсэлээ? Би ийм хүсэлгүй байна.Миний хүслийг шууд төлөөлөх эрх чамд үгүй.