У.Хүрэлсүхийн СҮРжигнэл ба ДАНЗАНчлал
9-12

Шальдар прапорщикийн баг хууларсаар...

 

Прапорщик - это отдельный вид военнослужащих,

не относящихся ни к солдатам, ни к офицерам. (Цэргийн тайлбар толиноос)

 

У.Хүрэлсүх нэгэн хурал дээр бусдыг “... битгий СҮР ДАНЗАН царайлаад бай” хэмээн зандарч билээ. Үүнээс хойш СҮР ДАНЗАН гэх хэллэг эргэлтэд орж, улмаар түүнд өөрт нь илүүтэй зохихыг олон нийт олж харсан бөлгөө.

 

Ерөнхий сайд болох санаа сэдэж, М.Энхболдыгоо унагах төлөвлөгөө гаргах үеэсээ л мань эр сүржин даржин зүйлс сэдэх болсон юм. Эхлээд садангийнхаа залуугаар өөрийгөө мөрдүүлж дагалдуулчихаад “намайг дайснууд дагаад мөрдөөд байна. Амь насаа алдахаас айхгүй” гэх зэргээр сүрийг бадрааж, олны анхаарлыг өөртөө татаж байлаа. Удалгүй УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо уг асуудлыг нягталж, шалгаад “У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мэдээлэл баталгаажсан” гэж мэдэгдснээр эхний СҮР ДАНЗАНчлал төгсөв. 

 

Гэсэн хэдий ч санасандаа хүрч, өөрийнхөө шадарлаж явсан Засгаа унаган суудлаа ахиулан Ерөнхий сайд болж амжсан ажгуу.  

 

У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлох болсон цагаасаа л улс төрийн мэдлэг мэдрэмжгүй, даржин сүржин нэгэн болохоо алхам тутамдаа илчлэх болсон юм. Тэр бол бага дарга. Цэргийн сургуульд олигтой сураагүй болохоор өндөр цолонд хүрч чадаагүй нэгэн. Гэвч бага даргын цээжинд генералын мөрдөс хоногшсон тул ядаж Онцгой байдлын хурандаа болж сэтгэлээ амраасан байдаг. Одоо “хурандаа У.Хүрэлсүх” гэж бичүүлэх дуртай байдаг нь угтаа армид ямар ч хамаагүй цол юм. Армийн хувьд тэр ердөө л прапорщик хэвээрээ үлдсэн. Цэрэг ч биш, офицер ч биш. Цэргийн сургуульд У.Хүрэлсүх буудлагын дадлага бага хийсэн, шавайгаа ханатал байлдаж тоглоогүй учраас З.Фрейдийн тодорхойлсон далд ухамсар дахь “үл ханасан хүсэл” хэмээх сэтгэл зүйн хөтөч нь дотроос нь мэрсээр байдаг бололтой. Ерөнхий сайд болонгуутаа армийн тусгай хүчний хувцсыг өмсөн, АК буу үүрч амьсгаадан гүйх зэргээр бага залуугийн хүслээ хангав. Цэргийн тусгай хүчнийхэн энэ явдалд тун таагүй хандсан билээ. Тэдний уламжлалаар чадвартай, сэтгэлтэй жинхэнэ дайчид л энэ хувцсыг өмсөх эрхтэй юм. У.Хүрэлсүх сав л хийвэл цэргийн ёслолын хувцас өмсөн, малгайтай малгайгүй ёслож дөвчигнөнө. Цэрэгт явсан хэн ч “малгайгүй ёслохгүй” гэдэг дүрмийг мэднэ. “Хурандаа У.Хүрэлсүхийн 14 алдаатай "цэргийн хувцас" гэх нийтлэл гарч түүнийг цэргийн дүрэмт хувцас өмсөх ямар ч ойлголтгүй, эвсэлгүй нэгэн болохыг илчилж байв. Тийм ээ, тэр цэрэг ч биш, офицер ч биш ердөө л прапорщик. Тахиа шувуу биш гэдэг шиг.

 

Ийм нэг цэргийн эрхтэн цэргийн нэгдсэн холбоо гэх СҮР ДАНЗАНгуудын ТББ-ыг Төрийн ордонд байгуулж, зуун хувийн саналаар тэргүүн нь болов. 100 хувийн санал гэдэг нь СҮР ДАНЗАНгийн өөрийгөө дөвийлгөх ядарсан мэхийн нэг. Амьдрал дээр 100 хувийн санал гэж байхгүй. За, СҮР ДАНЗАНгийн цэргийн хийрхлийг түр орхиё.

 

У.Хүрэлсүх хуулийн ямар ч мэдлэггүй нэгэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж хувиараа, зөвшөөрөлгүй, татвар төлөхгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн иргэдийг торгож эхлэв. Иргэд сурсан зангаараа нийгмийн сүлжээгээр шуугиан дэгдээв. Угтаа бол хуулийн засаглалтай, шударга ёс хэрэгждэг улсад татвар төлж байгаа таксины компаниудын орлогыг сэм хумсалж, татвараас зайлсхийсэн этгээдүүдийг буруутгадаг. Энэ бол шударга ёс. Гэтэл СҮР ДАНЗАН маргааш нь Засгийн газрын хуралдаан дээр  Нийслэлийн тээврийн газрыг “иргэдийн халаас руу гар дүрэхээ зогсоо” хэмээн сүржигнээд, салбарын сайдад үүнийг зогсоо хэмээн данзандав. Хуулийг хууль гаргаж л үйлчлэлийг зогсоохоос бус СҮР ДАНЗАН чиглэл өгч зогсоодоггүй юм, уг нь. Гэвч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын тэргүүн хуулийг хөсөр хаялаа.

 

У.Хүрэлсүхэд нэг сонин чанар бий. Өөрөө үүрэг чиглэл өгснөө мэдээгүй юм шиг царайлан танхимын гишүүдээ хэнэг ч үгүй чичлэнэ. Засгийн газар малыг амьдаар нь гаргах үүрэг салбарын сайдад өгсөн байдаг. Гэтэл нийгмийн сүлжээгээр хийрхэл явагдаж, махны үнэтэй холбоотой бухимдал үүсмэгц мэдээгүй сонсоогүй царайлан “намайг амьд байхад монголын мал амьдаараа хил давахгүй шүү” хэмээн СҮРжигнээд амжсан байдаг. Уг нь энэ алдарт афоризмоо Шадар сайд байхдаа анх хэлж байсан түүхтэй. Ерөнхий сайд болоод мартчихсан явснаа эргэн санаж СҮРжигнэв. Тэр огт хууль уншдаггүй, эргэцүүлдэггүй. Гэхдээ пост бол харна аа. Тосон бумын нурууг сүйдэлж, ирвэс хамгаалагч залууг "нухсан" гэмт этгээдийн тухай постыг амтархан уншиж, нинжа Э.Нямдаваагийн уйлан хайлах өр эмтлэм live-ыг нулимс унаган үздэг. Тэгээд маргааш нь СҮР ДАНЗАН төрхөндөө орж, урвагч олигархиудыг илчлэн эх орноо хамгаалахын тулд цэрэг армиа хөдөлгөсөн ч яахав хэмээн айлгана.

 

Асуудлын мөн чанарыг өнгийж харвал сэтгүүлчдийн холбооны дарга гэх нөхөр намын генсек гэх нэгэнтэй шадарлаад Тосонбумба хавиар түйвээж, Б.Чойжилсүрэн гишүүнээс 1,5 тэрбум төгрөг нэхсэн байдаг. Гишүүн өөрөө энэ талаар журмын нөхөддөө ярьж, өгөхгүй гэсэн тул лиценз цуцлууллаа хэмээн учирласан аж. Юмс харагдаж байгаа шигээ ариухан байхгүй юм.

 

СҮР ДАНЗАНд удирдах чадвар огт байхгүйг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явц дурайтал харууллаа. Хэдийгээр намын дарга, Ерөнхий сайдын хувиар “би 108 гишүүнтэй болох, хугацааг 5 жилээр тогтоохыг дэмжиж байгаа” гэж хэлсэн ч араас нь “гэхдээ та нар өөрсдөө л мэд” хэмээн  гөлөгнөсөн тул гишүүд зоргоор аашлан, эрх мэдлээ хадгалж үлдэх, гүйцэтгэх засаглалд хуруугаа дүрэх боломжоо хадгалж үлдэх шийдвэр гаргасан юм. Баахан СҮРжигнэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. МАН даргынхаа хяналтаас нэгэнт гарчээ. Үндсэн хууль олиггүйгээр өөрчлөгдсөн тул ард түмэн унагах нь нь тодорхой.

 

У.Хүрэлсүхэд ажил гүйцэтгэх чадвар, алсын хараа огт байхгүйг Ерөнхий сайд болж “тоглосон” хугацаа нь хангалттай нотоллоо. Нефтийн үйлдвэр сураггүй. Цэвэрлэх байгууламж оромдов. Хойд чиглэлийн зам завхарав. Утаагүй түлш замхрав. Тавантолгойн IPO тасалдав. Бүтэлгүйтлийн цуваа л хөврөнө. Танхимынхаа гишүүдийг толгойгоороо хариуцаарай гэх нь СҮРтэй ч даржин. Засгийн газар гэдэг нь танхимын зарчимтай, аливаад танхимаараа хариуцлага хүлээдэг жамтай. У.Хүрэлсүх битгий хэл сайдууд нь ч танхимын зарчмыг үл тооно. Дэд бүтэц хариуцсан сайд нь наймдугаар ангийн боловсролтой жиргээчээр зөвлөхөө хийж, өнөөх нь сайд мэт аашлан СҮРжигнэх нь Засгийн тэргүүнээ л дууриаж байгаа хэрэг. Эрчим хүчний сайд нь Оюутолгой компаний гадаа очиж, шантаажчидтай селфи хийх нь ДАНЗАНчлалыг үргэлжлүүлж байгаа л үйлдэл. У.Хүрэлсүх тэдний толгойг яаж ч чадахгүй. Тэр зүгээр л СҮР ДАНЗАН.

 

Мэдлэггүй, мэдрэмжгүй. Чадваргүй, баггүй. Хийрхлээр уур амьсгал хийдэг. Ховоор ажлаа явуулах гэдэг эгэл нэгэн прапорщик. Цэрэг ч биш, офицер ч биш.

 

Хурандаа С.Данзандорж   

Shuud.mn
Сонин хачин
r tsanjid:
ed yostoi taltsaad heruul hiih.s uur uhamsar gch um daanch alga odoonii huuheduud argagui biz tur zasagaa udirdaj bga uls ch mun adil srtgen bodoh chafwar tun muu bm da umnii naana tsaadah huuli durem n hul dor n uursdiiguu deeguurt tawisan uls ys uman deere ta bugd uls niigemdee yu buteegeed bgam yu buteesen um bugsuu oligtoihon arcjij chadahgui zowlon jargal geech umiig uzsenuu belenchleh setguutei uls bolj ajil hii gewel tsarai chin hatlaad us cjin bosood nuruu chin uwduh biz hun naad zowlogoo zowooj bj amjiltan hurdeg um shuu tsuuhuulee bj bainga dundaa heruul hiitsgeen bolioroi shuudaind hiisen uhriin ewer shig er n ch tur zasagiin bj bga tsarai deer dorgui adilhan bolson
2019-09-17
tanhimiin gishuud.s 1 n zohimjgui uildel gargasan bol tanhimaa buulgah yostoi bmaar tanhim.n gishuud jdu.chin bolchood biznes huutsulduud bhad nuden balai chihen dulii bh ymar haruitslag bn tm sjudarga hun bsan bol tanhimiin gishuudee solij gaiguu tolgoi olj ajilluulah yostoi bsan tm erh medelch bga tegeegui ted nartaa hulegdeed bh shig ali eswel awilga awsan tm uchraas ug dugarch chadahgui bn
2019-09-17
Зочин:
Яг үнэнийг л бичсэн байна шүү дээ. Хүрэлсүх сайд болоод юу өөрчлөгдөв. Бензин шатахуун валютын ханш, өргөн хэрэглээний бараа, махны үнэ буурсан уу. Төрийн болон аж ахуйн нэгжид сахилга хариуцлаггүй байдлаас болж олон хүний амь цаг бусаар үрэгдлээ. Хэлсэн ярьсан нь биелсэн үү гээд л... Асуух зүйл их бий.
2019-09-15
Бүрээ:
Хүрэлсүхээ үзүүлээд өгөөрэй
2019-09-15
Bitgii ataarh ooroo yu ch chadahgui bj
2019-09-15
Иргэн 2:
Өнөөдрийн монголын ардчилалын самуурлыг ингэж зоригтой шүүмжилж хийхгүйгээр засаж чадахгүй бүр хүчтэй хийж эхлэх хэрэгтэй. Авилгачдад дээлийг нь нөмрүүлээд төрийн албанаас хусаад бүх хөрөнгийг нь хураагаад зарим нэгнийг нь шоронд хатаа харин цөөхүүлээ юм чинь буудаад хэрэггүй улам их өс хонзон үүснэ Хүрэлсүх бүр ихийг хийх хэрэгтэй улам хатуу байгаарай
2019-09-15
Bitgii hor hutgaad bai.yamar chamaig tawih bolj bna uu
2019-09-15
bvh shatni darqa nariq xuqatcaand nl ajil vvrqiin tailanqaa il todoor oq chadaxqvi bol zail qedeq zowoo
2019-09-15
ta nariin hiij chadagvig hiij bga hvn shvv hutsaarai sda
2019-09-15
чи битгий атаарах энэ хүн чинь төр түмэндээ үнэлэгдсэн хүн
2019-09-15
Данзан:
У.Хүрэлсүх сүр Данзан царайлж байсны хүчинд МАН-аа аварч үлдэж байгаа юм шүү дээ!Намынхан нь сайн ойлгож байгаа. 2021 оны сонгуульд ѳѳрѳѳ нэр дэвшээд бие даагч Х.Баттулгыг ялна.
2019-09-15
Нийгмийн ажилтан байхад нь л Багабандийн нэг хөлдүү юм гэж ярьдаг байсан яг яаж яваад ЕС болчдог юм бүх насаараа л бөгс долоож явсан нөхөр
2019-09-15
Данзандорж гуай битгий замын нохой царайлж бай
2019-09-15
Хамгийн гол нь одоо бидний амьдралд ямар өөрчлөлт орсон нь гол бидний амьдрал дээшилсэн үү доошилсон уу гэдэг нь гол бусад нь хамаагүй
2019-09-14
СYРДАНЗАН:
Хурандаа С.Данзандорж гэдэг этгээдийн бичсэнийг уншлаа. Энэ хун еерее хаанахын ХУРАНДАА юм бол? Цэргийн хун юм бол яг улаан нуурлуу нь эго харж байгаад буруутай булхайтайг нь улаан нуурийг нь улалзтал хэлээд ег! Далдаас еерее жинхэнэ СYРДАНЗАН царайлах хэрэггуй! Олигтой эр хун ингэж ярьдаггуй юм. Яг унэнийг нь хэлбэл энэ нехер зугээр нэг хелсний бичээч л харагдаад байна.Хурэлсух энэ засгийг сайд нар дотроос хамгийн сайн ажиллаж байгаа нь гэдгийг хун бур харж байна, мэдэж байна. Алдаа дутагдал ч байгаа; гэхдээ оноо нь илуу байнадаа. Хурэлсухийг унагахын тулд хийснийг нь харлуулах хэрэггуй. Биз хувьдаа Хурэлсухийг нэг их дэмжээд суржигнээд байдаггуй ч хийж бутээж байгаа нь зев бол дэмжнээ! Болохгуй нь юу байхад!
2019-09-14
Tumen unen:
Teneguuded taarsan eronhkii said
2019-09-14
Хорсол тээгч Хурандаа Данзкаад:
Хүрэлсүх бол.... гэж бгаад их хорссон байдлаар бичсэн байна өөдгүй хүн бэ гэж. Өөртэй нь асуудал байвал нүдрүү нь харж бгаад хэлж сур. Ард түмэнг талцуулах хэрэггүй !!! Хурандаа хүн бна даа гошигноод хэрэг бнуу хорсол тээгчээ!!!???
2019-09-14
Zochin:
Xvrelsvx shig sain ajillasan eronxii said bwal ternii neriig xeleech gej ene xolsnii bicheechid xeleech. Manaixaan
2019-09-14
Зочин.:
Танай Хүрэлсүх тэгээд яг юу хийж ард түмнээ гийгүүлсэн юм бэ дээ хогын бөгс долоогчоо?!!
Хүрэлсүх сайн байгаа:
Хүрэлсүх сайн байгаа дэмжиж байгаа иймэрхүү хөгийн гар хичнээн харлуулах гэсэн ч эргэлт буцалтгүй дэмжинэ. ийм л байна.
2019-09-14
Иргэн:
Эх орон ард түмнийхээ төлөө юм хийж байгаа нөхрөө ингэж бичиж байгаа та хэн бэ? Чи юу хийсэн юм бэ? Хэнд ч сайн муу гэж байдаг чи харин хүний оронцог юм байна. Эх орон газар нутгийхаан төлөө монгол хүн бүр санаа зовж байна чи хол очиж хуц за малаа
2019-09-14
Ганаа_021:
Яг үнэн...Жингийн цуваа явж л байна Жингэр ноход хуцаж л байдаг шүүдээ...
Unshigch:
Iim l udirdagch uls eh oron bolon ard tumend heregtei baina l da.Yu hiij chaddag ni medegdehgui atlaa muu zuil moog shig turgen olshrood baihad shavar Burhan shig duugui suugaad baihad hen durtai baih ve?
2019-09-14
Зочин:
Энэ нийтлэлийг бисэн хүн хөөрхийдөө л болсон хүн байна.Хүн болгоны постонд хариу өгөөд хүмүүс тэнэг биш л дээ.Хэн юу хийхэв юу хийх гээд болохгүй байгааг.Яг үнэндээ бидний маргаашийн ирээдүй эх оронгүй гуйланчин ард түмэн болох зураг л харагдаад байгаам.Таны үр хүүхэд үндэс угсаа чинь бас багтана.
2019-09-14
Зочин:
Зөв хэлсэн байна,
Уншигч:
Юм хийж байгаа нэгнийгээ унагах гэж битгий чангаа алдаагүй хүн гэж байдаггүй юм
2019-09-14
Zowiishdee Khvrelsvkh said mundag shiidwertei zow zalj bgaa demjdeg shvv saidaa amjilt
зочин:
За хуцаа чи юм хийх гэж сэтгэл гаргаж байгаа нь хүнүүсийн талархал хүлээж байна алдаа оноогүй хүн гэж байхгүй за новшоо чи хулгайч нарын гар хөл биз
2019-09-14
Зочин:
Санал нэг байна. Үнэнийг бичиж
2019-09-14
Irgen:
Henees hediig avsan ? Chinii ene beldsen niitlelees shuud mongo avsan chin unertej bga huuhai min!
2019-09-13
Irgen:
Yg eneniig bichjee ene surjin hiirhelees ni blj gants uul uurhaich bish ard tumen mass.ra hymrald orj bna
2019-09-13
solo:
atsnii chin massaaraa hymral busdiihn hiigeeguig hiigeel yvj bn duugui yvhaar duugui duutai yvhaar duutai yag yalgah geed bgan
Зочин:
Малгайгүй ёсолдог юмаа.
2019-09-13
Энэ ёстой л бодит үнэнг биччихэж..
2019-09-13
Xaxa:
Hoshnogo doloogchid 1000 iim niitlel tawisan ch ard tumen huukiinhee tald zogson
Зочин.:
Зөв хүнийг та нар ингэж гүтгэж гүжирдэж нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх ямар зорилготой юм бэ. Би шүтэн бишрэгч бөгс долоогч нь биш. Улс орон ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж бгаа хүнийг битгий ингэж доромжил. Сайн муугий нь ард түмэн ялгаж дүгнэнэ. Битгий хор хутга. Үүнээс дээр байсан юм бол цуг хамтраад үйл бүтээгээч. Хийж бгаа ажил нь ард түмний нүдэн дээр ил тод шударгаар явагдаж бна. Өөр юу дутаад юуг нь хийж чадахгүй бгаа юм. Хэлээд хэлэлцээд явж болноо доо. Хашгирсан загнасан ч гэх шиг шүүмжээ мөн олов оо. Одооны энэ нийгэмд зохих хэмжээний ширүүн ааш араншин хэрэгтэй.хуулийн дагуу. Ер нь Монголчуудад ийм удирдлага хэрэгтэй гэж боддог. Нэг хэсэгтээ. Одоо үед эрхээ их ярьдаг хамгаалдаг харин үүргээ тэр болгон ярьдаггүй ярихыг хүсдэггүй энэ бол нийгмийн гажиг тогтолцоо. Эдгээрийг арилгаж нийгэмд эрүүл орчинг бүрдүүлэх гэж зүтгэж яваа хүмүүсээ битгий ингэж нэр төрд буруугаар нөлөөл. Нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч дэмжээд явж бгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувийн өшөө хорсол бвал хоорондоо тохиролц. Ард олныг бүү уруу тат.
2019-09-13
zoy:
buu ataarh.chadahgui baij chachaga tsarailaid chimeeguihen muruuruu baij bai.