Хятадын сонгодог зохиолд дурлагсад Улаанбаатарт чуулав
2019-09-05

Хятадын сонгодог уран зохиол уншигчдын уулзалт, ном хандивлах ажиллагаа өнөөдөр /2019.09.05/ Улаанбаатар хотноо боллоо.

 

 

Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд “Хятадын сонгодог уран зохиол уншигчдын уулзалт, ном хандивлах ажиллагаа” амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэлийн Групп болон Утга Урлагийнханы Холбоо хамтран зохион байгуулав.

 

Энэхүү үйл ажиллагаанд Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга Хань Юньшян, Гадаад харилцааны албаны дарга Чяо Саньван, Өвөр Монголын Хэвлэлийн Группын ерөнхий захирал Зэн Хань, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга н.Журамт, орлогч дарга Чэнь Либао, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч захирал н.Хасбагана, Өвөр Монголын Утга Урлагийнханы Холбооны Орчуулгын Нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон, Монголын талаас МУ-ын ГХЯ-ны Хөрш Орнуудын Газрын зөвлөх Я.Ганбаатар, БСШУСЯ-ны Гадаад Харилцааны Газрын орлогч дарга Д.Гарьд, ГХЯ-ны газрын мэргэжилтэн н.Соёлмаа, МУ-ын “Эрдэм” Их Сургуулийн захирал, академич Т.Дорж, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, МУ-ын Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

 

Энэхүү сонгодог уран зохиол уншигчдын уулзалт, ном хандивлах ажиллагаа нь Хятад улсын уран зохиолын номыг Монголд амжилттай хэвлүүлсний баярыг тэмдэглэх төдийгүй, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Ном хандивлах ажиллагаагаар дамжуулан, Хятадын орчин үеийн шинжлэх ухааны зөгнөлт уран зохиолын “Гурван биет”, “Хятадын уран зохиолын дөрвөн сонгодог бүтээл”, “Долдугаар удаагийн Лү Шюний нэрэмжит уран зохиолын шагналт бүтээлүүд” зэрэг номуудыг бүрэн эхээр нь Монгол хэлээр орчуулан хэвлүүлж, уншигчдын хүртээл болголоо.

 

Арга хэмжээний төгсгөлд, уригдан оролцсон удирдлагууд их сургууль, академи, дунд сургууль, номын сан, хэвлэлийн газар зэрэг нийт 20 байгууллагад уран бүтээлүүдийг хандивласан байна

Shuud.mn
Сонин хачин