"Ч.Улааныг болиулж, С.Бямбацогт гишүүнийг сайдаар томилж өгөхийг хүслээ"
2019-09-12

 

18:15 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг тус тус хэлэлцлээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Дараагаар нь Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 80,4 хувийн саналаар баталлаа. 

 

 

17:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд орж ирж байна. Төсөл батлахад  бид төсөл, арга хэмжээг баталдаг. Монгол Улсын өрийн тааз өндөр болсон байгаа. Гэтэл энэ олон хөнгөлөлттэй зээлээр юу хийгдэх нь тодорхойгүй баталдаг. Удахгүй 2020 оны улсын төсөв батлагдахаар хэлэлцэхээс өмнө гадаадын хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт аудит хийлгэх хэрэгтэй. Зээл тусламжийнхаа үр ашиг дээр эргэж харах хэрэгтэй. Гадаадын зээл тусламжийн үр ашиг дээр Сангийн яамнаас хангалтгүй ажиллаж байгаа шүү. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Азийн хөгжлийн банкны хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Төсөвт багтаагүй зүйл байхгүй. Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Арвайхээрийн автозамын ажилд нэмэлт төсөл гээд 60 сая ам.доллар, боомтуудыг хөгжүүлэхэд 20 сая ам.доллар, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн үлдэгдэл арга хэмжээг хэрэгжүүлнэ гээд 6 төсөлд хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Өр санаа зовоож байгаа. Хэдийгээр хувийн хэвшлийнх ч Монгол Улсын өр. Одоо бас л хэдэн сая ам.долларын зээл орж ирж байна. Долларын ханш өсвөл төгрөгийн зээлнээс аюултай байдгийг хүн бүр мэдэж байгаа. Австрали, Унгар, Белорусь улсаас зээл авч байна. Гэтэл худалдан авалтын 50-иас дээш хувийг тухайн улсаас авахаар заажээ. Хүү нь өртөгтөө шингэсэн байдаг.  Унгар улсын 57 сая ам.долларын зээлээр  Биокомбинатыг шинэчилнэ гэж байгаа. Вакцин хийхэд яаж тооцоо судалгаа гаргасан бэ. Тооцоо судалгаа гаргахгүй байна. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Өрийн хэмжээг 58.9 хувь болгож буулгаж чадсан. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг ч төгрөгийн бонд гаргаагүй, арилжааны банкаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Нэг төгрөгийн ч концессийн гэрээг байгуулаагүй. Вакцин үйлдвэрлэх, мялзангийн эсрэг вакцин үйлдвэрлэх зорилгоор өртөг нэмэгдсэн. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Гадаадаас хөнгөлөлттэй зээл авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ээлжит асуудлыг ярьж байна. Хөгжингүй орнууд өөрийн орны үйлдвэрлэлийн борлуулалтыг дэмжихийн тулд хөнгөлөлттэй зээл олгодог гэж би харж байгаа. Тухайн зээл олгож байгаа орны компаниуд ерөнхий гүйцэтгэгч байдаг. Зээл Монголд өр болж үлдэнэ. Хэдийгээр 10-40 жилийн хугацаатай гэж байгаа ч өөрийн орны компаниудыг дэмжиж байгаа. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Азийн хөгжлийн банк 67 орны гишүүнчлэлтэй. Аль нэг орны бүтээгдэхүүнийг  нөгөө нэг улсад нь худалдах сонирхол байхгүй. Хөгжлийн банкнаас олгож байгаа зээл эрсдэлтэй.  Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн 700 гаруй тэрбум нь муу зээл болсон гэж сонссон. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Татвар төлөгчдийн мөнгөөр зээл олгож байгаа банк хамгийн найдваргүй банк байдаг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тодорхой хэллээ. Гадаадын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яамдад ажлын алба байгууллагддаг. Тэр ажлын албадын хүмүүс нь маш өндөр цалинтай. Тухайн хөтөлбөр нь хугацаа алдаж, сунгагддаг. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Хугацаа алдаж сунгагддаг тал байдаг. Бид хугацаанд нь хэрэгжүүлэхийг шаарддаг. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Иргэдийн саналыг Өргөдлийн байнгын хороон дээр тавихаар 600 хүний гарын үсэг зурах хэрэгтэй болдог. Би тиймээс чуулганы хуралдаанд дамууулах үүрэгтэй. Багш нарын цалинг нэмдэг ч үйлчилгээний ажилчдын цалинг нэмдэггүй. Тийм учраас үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэхийг Ё.Баатарбилэг сайдаас хүссэн. Ховд аймгийн зэрэг сумын Харнүдэн гэж эмэгтэй ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилсноос хойш мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ байнга унаж байна. С.Бямбацогт гишүүнийг сайдаар томилж өгөөч" гэж хүслээ. Жаргалант сумын ахмад багш Даваа "Цахилгааны үнийн өсөлт нэмэгдлээ. Тэтгэвэр цахилгааны үнэд яваад байна. Тийм учраас ЭХ-ний сайд Даваасүрэн гуайг яамны төсвөө багасгаад цахилгааны үнийг бууруул" гэж хүслээ хэмээв. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ККК:
КК... ХОВДЫН ХАРНҮДЭН ГУАЙ ХХААЯАМНЫ САЙДЫГ ТОМИЛЧИХЫМ БАЙНА Л ДАА...
2019-09-13
зочин:
яамны сайд нь улс төрч байж болно оо гэхэд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар нь заавал төрийн жинхэнэ албан хаагч буюу нам, дарга томилогдоогүй тухайн салбар, яамандаа тасралтгүй ажилласан хүмүүс байх ёстой шүү. намаа ялсан үед төрд шургалсан хүмүүс өөрсдийгөө төрд ажилласан гэж шоудах хэрэггүй.
2019-09-13
Улаан сайдын үед Мал аж ахуй - хэрэглэгч хоорондын уялдаа холбоо х у ж а а нарын гарт орлоо гэж түүхэнд үлдэнэ
2019-09-12
kub:
khovdynkhon tsagaandaa garchee
2019-09-12
hutsmoi muu khovdiin pizda nar uhej dald ormoi
2019-09-12
zochin:
Er ni Ulaanyg said bolsonoos hoish Mongolyn HAA- salbar unaltand orson. Mahny une usluu, Mah beltgel hyataduudyn gart orloo, malaa hyatad ruu zerleg baidlaar tamlan gargaj baina. Ah duu naraa yaamandaa bairshuulj bna geh meteer bichvel baragdahgui. ULAAN-nd bol Mongolyn erh ashig padlii baihgui, tuund huviinhaa asuudlyg amjuulah gej saidyn ajlyg ulairch baij said bolson gedeg shuu!!!
2019-09-12
МАНАН арилаасай:
МАНАН 60 тэрбумынхан алхам тутамдаа азаартах юм даа арл олон одоо иймэрхүү хошин жүжгийг тоохгүй болчихоод байна ширэлсэн ширмэн нүүртнүүд минь
2019-09-12
Tur uimuulegchid ebd, pdj, btst...
2019-09-12
ZOCHIN:
ELBEG IIN DOODOH PUREVDORJ GEDEG HUUS BNA AA....HUN L YM BHDAA...
2019-09-12
ховдын тэнэгүүд ичээсэй
2019-09-12
ховдынхон мэднээ:
Пүрэвдорж луухаан бас хор найруулаастай. Чи уул нь АН, Бямбацогт чинь МАН биздээ ? Аргагүй л Ховдын манж-хятад 2 луухаан МАНАН МАФИЙН ГИШҮҮД гэдэг нь БАТЛАГДАЖ БАЙНА шүү...
2019-09-12
Бя овогт:
тээндэрчин ждүчин концессчин ховдын хар хятад бүү давар!!
2019-09-12
Тендерийн хулгайч Бямбацогт та больж үз. Шорондоо тавтай морил
2019-09-12
ХЭН ТЭГЭЖ БАЙГААН ЮУН ИНЭЭДЭМ БЭ
2019-09-12