Шинээр барих музейдын төсөл, макеттай танилцана
2019-09-13

09.00 цагт: Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний  хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ.

 

10.00 цагт: Азийн хөгжлийн банкнаас Японы Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2017-2019 оны Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд олон нийтэд суурилсан гамшгийн эрсдэлийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулж бэлтгэх, гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий бага хэмжээний дэд бүтцийг барьж байгуулах, сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн менежментийн болон гамшгийн хор уршгийг арилгах чадавхийг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр хэрэгжүүлж дууслаа. Уг төслийн хаалт, төслийн үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99007969, 88249813

 

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны Фоёонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцана.

 

10:00 цагт BLUE SKY-д Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана. Утас 88027947

 

10:30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Японы соёлын наадам болох талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас НЗД-ын 05 албан даалгаврын хүрээнд Барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтан Цэрэндорж Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

14.00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёр дахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд болно

Shuud.mn
Сонин хачин