ОХУ: 2020 онд төрийн албан хаагчдын тоог эрс цөөлнө
2019-09-23

2020 оноос Орост төрийн албан хаагчдын тоог эрс цөөлөх ажил эхлэнэ гэж ТАСС агентлаг дамжууллаа. Оросын Сангийн яамны мэдээлснээр энэ ажиллагаа нь цалинг "өрсөлдөхүйц хэмжээнд" хүргэн нэмэх шаардлагатай холбоотой гэнэ. 

Төрийн албан хаагчдын тоог одоогийн хэвээр байлгавал жилд 100 тэрбум рубль цалин нэмэхэд шаардагдах тул төрийн албан хаагчдын тоог бууруулах замаар хөдөлмөрийн хөлсийг нэмэх шийдэлд хүрчээ.

"Хэмнэлт бол шинэчлэлийн гол зорилго биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ орон тоо цөөлсний үр дүнд гарах хөрөнгийг албан хаагчдын хөдөлмөрийн хөлсөнд зориулна. Төлөвлөсөн цомхотголыг хийхгүй бол төрийн албанд хөдөлмөрийн хөлсний өрсөлдөхүйц түвшинд хүрч чадахгүй" хэмээн Оросын Сангийн сайдын нэгдүгээр орлогч Татьяна Нестеренко мэдэгджээ. 

Сангийн яамны мэдээлснээр төрийн байгууллагуудын орон тоог цөөлөх ажлыг хоёр үе шаттай явуулах юм байна. Ирэх онд гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагуудын төв бүтэц дэх ажилтнуудын 10 хувийг цомхотгох бол орон нутгийн байгууллагуудын таван хувийг цомхотгох аж. Харин 2021 онд энэ тоо 15 хувьд хүрэх юм байна. 

 

Хоёр дахь шатанд зохион байгуулалт, аж ахуйн хангамжийн асуудал эрхэлдэг байсан хэлтсүүдийг татан буулгаж, нэгтгэх замаар яам, тамгын газруудын хэлтэс, орон тоог цөөлж, шинэчлэхээр төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongol byr zambaraagaa aldsan zegzleh heregtei,,,duuraih ni yu um be, ynen baidal
2019-09-24
zochin:
ёстой манайхан дууриайж хийх ажимл байна даа ялангуяа төрийн нэртэй аж ахуйн гарууд, зомпаниуд бүр замбараагаа алдсан
2019-09-23