“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох шийдэл
2019-09-23

 

Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе.

 

 

Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна.

 

 

Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих  хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв.

 

 

Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр  “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж.

 

Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Р:
Нурааж хаях хэрэгтэй
2019-09-24
Тэгээд хэдэн сая ам долларын өрөөр босов доо? Монгол гэж дауны өвчинг хэлнэ гэдэгтэй санал нэг байхаас арга алга даа.
2019-09-24
erguud dagznuud gants baishin nuraaj chadaxgui xudulguuniig toiruulj yavuulna ch gex shig. sda neg xunii erx ashig yamar deeguur bgaag uxer mongolchuud xezee oilgox ve
2019-09-24
ОДОО СЭРСЭН ЮМ ШИГ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ. АНХНААСАА ЭНЭ ЗАМЫН ЗУРАГ ОЙЛГОМЖГҮЙ БАЙСАН Ш ДЭЭ. ЭНЭ ШИЙДЛИЙГ САЯ Л НЭГ НЭМЭЛТЭЭР ХИЙЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА. УЛСЫН МӨНГӨӨР БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЭРГҮҮЛЖ ТӨЛӨХ 70 САЯ ДОЛЛАР ИНГЭЭД Л ХИЙСЧИХ ЮМ БАЙНА Л ДАА. НӨГӨӨ ДАВХАР ЗАМ НЬ Ч ГЭСЭН ЗАЙСАН ЛУУ ЭРГЭЖ БОЛДОГГҮЙ БАС Л АЛДАА ШҮҮ ДЭЭ.
2019-09-23
zochin:
Home plazag ydxgui nyraana gej baile xotiin darga . Texeer tugjre uusexgui
2019-09-23