Цагдаа хүний аминд хүрсэн эсэхийг задлан шинжилгээний хариугаар тогтооно
2019-09-24

Цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээ Улаанбаатар хотод хийгдэнэ. Тиймээс амь нас хохирсон шалтгааныг тайлбарлах боломжгүй. 

 

Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлэгт 2019.09.23-ны өдөр 19.40 цагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 62 настай Г  нас барсан байсан. 

 

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед болсон явдлын талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ цагдаагийн эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй учраас зөрүүтэй тайлбарууд хийсэн байна гэж үзэжн юу болсон талаар товчхон мэдээлэл өгөхийг зорилоо. Гэхдээ хэн нэгэн хүнийг хамгаалах гэсэн зүйлгүй гэдгийг хэлье.

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутагт гар хөл нь цус болсон хүн дэлгүүрийн үүдэнд орилж, хашхирсан байдалтай харагдсан. Улмаар цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгахад Г гэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогодсон. Гар, хөл нь цус болсон нь үхэр гаргачихаад ажилчдынхаа хоолыг бэлтгэхээр явж байсантай холбоотой байсан.
 

Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад сумын цагдаагийн хэлтэст хүргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах хугацаанд мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Хэн нэгнийг өмгөөлөх биш хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. 


Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Ахлах офицерийн толгой хавдсан, автомашин жолоодож явсан цагдаагийн алба хаагчийн тархи хагарсан мэдээлэлтэй бйна. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана.

 

Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэгдэнэ" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Teneg:
Ajilaa l hiine biz shalgah erhtei sh zodoj daramtlah alah erhgui tegvel mongold arhi uuj bga buh huniig tsagdaa nar alaad yavag l dee chinii ah duu naraas bas uheh hun mundahgui ih bga biz
2019-09-27
Pigs:
Heltes ruugee bish heer avaachij zodood boogood alchihsan geed gerchuud n meduuleed bna leeshdee. Tsagdaa nar bol honghon chadna inehni zugeer dund bolovsroltoi neg kurs togsson zaluuchuud l bdg biz dee. Yalnguya hodoonii tsagdaa nar. Ene hevleliin albanii dargiig n l zugeer harchih saihan ulaan hatsaralsan hodoonii baagii bgaa biz dee.
2019-09-24
Адгын муухайгаар үхвэл таарна чи
2019-09-24
мммм:
Цагдаа арьсаа хамгаалж байна. Иймэрхүү хэрэгт цагдаа өөрдийгөө өмгөөлж хамгаалахгүйгээр хатуу шийтгэх ёстой. Цагдаа үйлчилгээний ажилтан болохоос тагнуул, цэрэг шиг хүчиний байгууллага биш. Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээмээр юм аа
2019-09-24
Зочин:
Цагдаа бүгд муу биш гэхдээ гэрчүүдийн мэдээлж байгааг анхаарах хэрэгтэй үхсэний хохь болгож байнадаа дуртай нь хар тамхи хэрэглэх хүн алах хүчиндэх өмгөөлөгч нэрээр бусдыг доромжилох гээд монгол улсад амьд явах айдас түгшүүр харгислал
2019-09-24
irgen:
arhichin arhininaasaa bolj yhsen baina daa, gai taarch shalgah yed yhsen biz, oorooch tavtirgui arhichin esergyyzej sudas zusaa delbeljdee
2019-09-24
Адгын муухайгаар үхвэл таарна чи
ZOCHIN:
ZA BARAG L TCAGDAA GIIN ZOV BNADAA.ARHI UUJ MASHIN BARIAD ESERGUUTCEHEER ER N YAHIIN.TASLAN ZOGSOOGOOGUI BOL HUN DAIRAH BSAN BIZ...
2019-09-24
Teneg:
Ajilaa l hiine biz shalgah erhtei sh zodoj daramtlah alah erhgui tegvel mongold arhi uuj bga buh huniig tsagdaa nar alaad yavag l dee chinii ah duu naraas bas uheh hun mundahgui ih bga biz