Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд эхэллээ
2019-09-24

 

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

 

Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

 

Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал:

 

- Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦУГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/

 

-2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/

 

-Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

 

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.

 

-Эх сурвалжийн бичиг. /буу худалдан авсан бичиг/

 

-Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/

 

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 95147102, 93024600/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх. /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/

 

-Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкант тушаана/

 

Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал.
 

-Галт зэвсэг худалдаж байгаа болон худалдаж авсан 2 тал нь:

 

-Галт зэвсгийг шилжүүлэн бүртгэхийг хүссэн өргөдөл. /Нийслэлийн цагдаагийн удирдах газарт/

 

-Худалдах, худалдан авах; Бэлэглэлийн; Өвлөлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан байна. /Гэрээнд хоёр талын иргэний үнэмлэх болон галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдсан байх/

 

Галт зэвсэг худалдаж байгаа иргэн, байгууллага нь:

 

-Галт зэвсгээ харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад жил бүр бүртгүүлсэн, татвар төлсөн тэмдэглэгээ хийлгэсэн байх. /гэрчилгээний 14, 15-р хуудас/

 

-Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх.

 

Галт зэвсэг худалдан авч байгаа иргэн нь:

 

-2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/

 

-Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

 

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

 

-Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/

 

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 95147102, 93024600/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх. /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/

 

-Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг тушаасан баримт / Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкинд тушаана./

Shuud.mn
Сонин хачин