Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийн асуудлыг хуулийн байгууллагад тавина
2019-09-24

Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн УИХ-ын гишүүнийг шалгуулах шаардлагыг Б.Бат-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн юм. "Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийг АТГ-т шалгуулах гэсэн боловч УИХ-ын Ёсзүйн дэд хороонд харьяалагдана гэсэн. Тиймээс бид 14 хоногийн өмнө танай хороонд өргөдөл өгсөн. Гэвч хариу ирүүлээгүй. Тиймээс бид хариугаа бичгээр авах саналтай байгаагаа илэрхийлж байна" гэж тус хөдөлгөөнийхөн уулзалтын эхэнд хэллээ. Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: 

 

-Би наадмын өмнөхөн энэ дэд хорооны дарга болсон. Төрийн албан тушаалтнууд ямар нэг томилгоонд оролцож болохгүй, төрөл төрөгсдөө ажил албан тушаалд томилж болохгүй гэж би гишүүний хувьд байр сууриа илэрхийлсээр ирсэн. Би Ёсзүйн дэд хорооны даргаар томилогдсоноос хойш байнга нэг шаардлага тавьж байгаа. Ёсзүйн дэд хорооны 9 гишүүн хуралдааны дэг, ёс зүйг дээд зэргээр сахих ёстой. 

 

УИХ-ын чуулганд огт ирдэггүй Б.Наранхүү гишүүн Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд байгааг сольж өгөхийг УИХ дахь АН-ын зөвлөлд тавьж байгаа. Та бүхний тавьсан зөв шаардлагыг бид хүлээж авч байна. Гишүүд томилолттой, хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Тиймээс хуралдаа ирээгүй байгаа. Та бүхний шаардлагын хариуг ажлын өдөрт багтааж, бичгээр өгнө. Ёсзүйн дэд хороо мөрдөн шалгах ажиллагаа явахгүй. Асуудлыг хуулийн байгууллагад тавина хэмээлээ.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
00000:
АТГ Хөрөнгө орлогийн мэдүүлэгд дүн шинжэлнээ хийж ямар замаар энэ их хөрөнгийг олсоныг нь шалгаач Бүртгээд мартах юм нуусан хөрөнгийг нь ил болгооч Эрх мэдэлтэн нар асар их баяан болсоны ард иргэд мэдэж байхад АТГ бүтгээд дуугүй суугаад байх уу
2019-09-25
Кккк:
Монгол тв д бсн Дагвадоржийн Оюунчимэг гэх молоо барьсан нэвтруулэг болгоны дараа тав гурван тогрог улайм цайм нэхдэг эмэгтэй одоо тэрбумтан болжээ УИХ гэж татварынмонгийг луйварчдад зугэр огдон бэлэн монгоний касс болжээ
2019-09-25
Иргэн:
Яахав, эхлээд ерөнхий сайд нь тэрбум төгрөгийн хадгаламжийнхаа талаар үндэслэлтэй тайлбар өгөг. Солонгост эгч минь ажилладаг гэдгээс арай үнэмшилтэй тайлбар хэрэгтэй. Эгч дүүс нь солонгост ажиллахаар тэрбумын хадгаламжтай байдаг бол монголчууд бүгд л тэрбумтан
2019-09-25
erguutuulhee boli:
undeslelgui horongjson gesen gomdloo yag ter maygaar honrongjson Baterdene met d handhaar chin iy boloh n oilgomjtoishdee.
2019-09-25
Хар ухаантай ч системтэй боловсрол чухал гэдгийг хууль тогтоогчид ойлгох цаг хэзээ бол доо?
2019-09-24
huuchin medeelelee avaachee6
2019-09-24
piddea:
ene buhiig amraagaachee, hanand dund hashaad zovoogood denduu yum
2019-09-24