Д.Отгондалай мэргэжлийн бокст хүч үзэхээр шийджээ
2019-09-25

Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалайг мэргэжлийн бокст хүч үзэх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татах болсон.

 

“Сэм Авга"-ын нутагт хоёр сарын хугацаанд байсан гавьяат тамирчин Д.Отгондалай эх орондоо түр хугацаагаар иржээ.

 

Тэрбээр “Миний хувьд АНУ-ыг зорьж, хоёр сарын хугацаанд мэргэжлийн боксын бэлтгэл хийгээд ирлээ. Энэ хугацаанд ямар нэгэн агенттай гэрээ хийгээгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Аравдугаар сард гэр бүлээ аваад буцаж явна. Тэгээд нэг агенттай гэрээ хийх байх. Ер нь бол сонирхсон агентууд бий. Анхны тулаанаа оноос өмнө хийх квоттой. Очоод агенттай гэрээ хийх санаа бий. “Toп Ранк”-ийн рингэн дээр эхний тоглолтоо хийх зөвшөөрөл авсан. Эртнээс л мэргэжлийн бокст хүч үзэх төлөвлөгөөтэй байлаа. Тэр дагуу л явж байна” гэжээ.

 

Б.Зул

Shuud.mn
Сонин хачин
Иргүн:
Амжилт хүсье.Чи чадна аа
2019-09-25