АТҮТ: УАА дууссан тул УАЕ сери олгож эхэлсэн
2019-09-25

 

Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр автомашины УАЕ сери олгож эхэлжээ. Хоёр сарын өмнөөс олгож эхэлсэн УАА сери дууссан учир үргэлжлүүлэн УАЕ сери олгохоор болжээ.

 

Дугаарын үсэг солих эрх бүхий байгууллага бол Зам тээврийн яам, үүнийг жолооч нарт олгох асуудлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг.

 

УАЕ серийн дугаар авахыг хүссэн жолооч нар Автотээврийн үндэсний төвийн  burtgel.transdep.mn гэсэн цахим хуудсанд нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэй сонгох боломжтой юм байна.

Shuud.mn
Сонин хачин