Хятадын метронд царай таних технологи нэвтрүүлжээ
2019-09-25

 

Шэнжэн хотын метро зорчигчдыг нэвтрүүлэхэд зориулагдсан царай таних технологи ашиглаж эхэлсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийм технологи нэвтрүүлснээр хүмүүс хурдан, хялбар нэвтрэх боломжтой болох аж. Тэр дундаа 60-аас дээш насны ахмад настнуудад энэ систем хялбар үйлчлүүлэх боломжийг олгоно гэж метроны захиргаа мэдэгджээ.

 

Үйлчилгээний ухаалаг системд хувийн мэдээллээ бүртгүүлсний дараа зорчигчид дотогш нэвтрэхийн тулд зөвхөн дэлгэцрүү царайгаа харуулахад болох гэнэ. Зорчих карт болон тасалбар шаардлагагүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг үнэ төлбөргүй үйлчлүүлдэг иргэд ч энэ үйлчилгээгээр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болжээ.
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин