“MONGOLIA HOUSE” байгуулах санамж бичигт гарын үсэг зурав
2019-09-25

 

Зуны спортын XXXII олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах билээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио - 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг өнөөдөр Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

 

“Mongolia House” нь “Токио-2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоногийн турш үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол Улсын соёл, ёс заншил, спорт-олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүдийг тэнд байрлуулж, урлагийн тоглолт, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулах юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин