Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал эхэллээ
2019-09-26
Гэрэл зургийг MPA.MN

 

Тагнуулын  ерөнхий газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгасан билээ. Тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ  өнгөрсөн наймдугаар сарын эхээр  прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

 

 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ацных нь хаад байдаг юм...эд нар одоо ингээд капут
2019-09-26
иргэн:
хаха тийм...ацных нь хаад байдаг юм
2019-09-26
Иргэн:
Шинэ монгол хаад гэлүү, энэ дураакууд??
2019-09-26
иргэн:
ацных нь хаад байдаг юм...эд нар одоо ингээд капут
иргэн:
хаха тийм...ацных нь хаад байдаг юм