Эцэг тогтдоггүй айл
2019-09-26

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл цацагдлаа. Гэхдээ энэ мэдээ шинэ биш. Учир нь төлөөлөгч Ж.Батсайхан өнгөрсөн зургаадугаар сард ч НИТХ-ын хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай санал гаргаж байв. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна.

 

 

Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм. Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийнхөө Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа тань үнэн. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог” гэсэн үндэслэлийг гаргаж тавьж байв. Тэрбээр энэ үндэслэлээр хотын дарга С.Амарсайханыг огцруулахын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ ч илэрхийлсэн. Харин одоо тэр эцсийг үзэхээр төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бололтой.

 

Нийслэлийн төлөөлөгчид бас хотын удирдлагууд “Улаанбаатар гэх их айл” хэмээн ярих дуртай. Харин энэ их айлд нь “эцэг” тогтохгүй бололтой. Сонгуулийн дөрвөн жилд хэдэн даргын нүүр үзэх ёстойг тааварлах боломжгүй болох нь.

 

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хотын дарга С.Батболдыг томилж байв. Хотын гал тогооноос бус гаднаас томилогдсон дарга удаан тогтоогүй. Тэр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөд явсан. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг шахсан. Ажлаа хийж чадаагүй учраас огцруул гэсэн албан бичгийг НИТХ-ын тухайн үеийн дарга С.Амарсайханд хаяглаж байв. Эрх баригч намын хуваагдал, үл ойлголцлоос үүдэн Улаанбаатар хот нэг сонгуулийн хугацаанд хоёр дахь даргынхаа нүүрийг үзсэн нь энэ.

 

С.Батболдын дараа өнөөгийн дарга С.Амарсайхан хотыг удирдахаар болов. Энэ бол 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр. Өнөөдрөөс яг долоон сарын өмнө гэсэн үг. Долоон сарын хугацаанд хийсэн ажилдаа тэр муу гэсэн үнэлгээ авчээ. Тиймдээ ч өнөөдөр огцруулах тухай яригдаж буй. Мөн л МАН дотроосоо.

 

Улаанбаатар хотыг улстөржүүлэх хэрэггүй, энэ бол ахуйн ажил гэж нийслэлийг удирдаж байсан үе үеийн дарга нар хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ битүү улс төр явагддагийг даргын томилгооноос эхлээд огцруулах шат хүртэлх бүхий л үйл явц харуулдаг. Нэгэнт улс төрийн томилгоотой дарга шахалт болон дэмжлэгийг хамтад нь авна. Дэмжлэг  авсан хэрээрээ шахалтыг ч мэдэрнэ. Нэг үгээр хэлбэл томилсон даргын дургүй хүрсэн бол огцрох нь тодорхой. Улс төрийн акц өрнөж байх энэ хугацаанд огцорч, огцруулах гэж байгаа дарга биш нийслэлчүүд хохирдог.

 

Мөдхөн утааны улирал ирлээ, замын халтиргаа гулгаа эхэллээ. Нийслэлд шийдэх асуудал, хийх ажил мундахгүй олон. Сандал ширээний хэрүүл хийх хугацаа үгүй, угаас 2020 оны сонгууль болоход үсрээд л есөн сар дутуу байна. Иймхэн хугацаанд огцорч, огцруулах жүжиг тавих нь С.Амарсайханд ч, Ж.Батсайханд ч сайн нэр нүүрийг авчрахгүй. Шинэ дарга томиллоо гэхэд сонгууль хүрэх есөн сарын хугацаанд тэр юу хийх вэ. Ажилтайгаа танилцаж, халаа сэлгээ хийж байтал хугацаа нь дуусчихна. Тэгэхээр үлдсэн есөн сарын хугацааг С.Амарсайханд үлдээх нь алдах юмгүй. Түүнд сэтгэл зүтгэл байгаа бол эхэлсэн ажлаа дуусгаг. Харин үгүй бол нийслэлчүүд түүнийг үнэлээд явуулна. Сонгууль ч хаяанд ирсэн байна.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Хотуу узэл:
Сандал суудлын телее ухэн Хатанга зутгэдэг хогийн шаар, адгийн амьтадыг(одоо тэр огцруулна гээд гарын усэг цуглуулаад байгаа этгээдуудийг) дахиж терийн албан битгий шургуул! Ийм новшнууд л хутган уймуулж, ажил хийлгэхгуй саад болдог юмшуудээ!!!
2019-09-30
Ganaa:
Amarsaihan sain ajillaj bgaa.Batsaihnig hooj yvuul.Songuuli dohoj bhad yun solih holih ve.Zov zuitei huniig ajlig ni hiilgeechee.
2019-09-30
Ganaa:
Amarsaihan sain ajillaj bgaa.Batsaihnig hooj yvuul,hutguur humuus hereggui.
2019-09-30
Ganaa:
Amarsaihan sain ajillaj bgaa.Yun ogtsruulah ve.Batsaihnig halah heregtei,hogiin hutgaasaar yah um.
2019-09-30
Ganaa:
Tiim.Amarsaihan sain ajillaj bgaa.
2019-09-30
Иргэн:
Чи наад приуссээрээ биш нийтийн тээврээр зорчдог болчих тэгвэл түгжрэл шийдэгдлээ нээх үхдэггүй мөргөлддөггүй унадаггүй унаа унацан юм шиг сүлжиж давхиад байдаг гарууд зөндөө бна шүү хотын төв рүү орохыг төлбөртэй болгох асуудал зөв байсан шүү
2019-09-29
Ямар ч хуулийн мэдлэггүй тэнэг дух. Амараа нь ч ялгаагүй эргүү гөлөгнүүд ажил хийх гэж попроол. Үргэлж хувийн өмчийг үгүйсгэдэг өөрөөсөө бусдыг хүн гэж хүндэтгэдэггүй. Өөрөө хөрөнгөжиж л байвал хамаагүй гэж боддог байхаа. Сүүлийн үеийн улс төрийн нөхдүүд бүр нэг голгүй хулгайч нар. Өмнө үед бол идэж уусан ч талыг нь иддээд талаар бүтээдэг байлаа.
2019-09-29
Hotiin dargiig unagaad orond n suuh gej bui garuud bol 60 terbum Mi, Junai nariin uldegdel, shavhruunuud mon boloi. Tedniig toroos tseverlesen tsagt l say shudraga yos, hogjil, debshil irne de!
2019-09-28
УБ иргэн:
Муу хийж байгаа. Худлаа л яриад байхаас бодитой хэрэгжиж байгаа юм алга. Дээр нь Гантөмөр гээд ажлын албаны дарга нь бүүр хий эргээд явахаа байсан.
2019-09-28
иргэн:
Амарсайхан чинь харин шударга,боловсролтой,зөв хүн шиг санагддаг шүү. Богино хугацаанд нэлээд шударга, үр дүнтэй ажиллаж байна. Ямарч байсан Батболд, Батүүл нарын дэргэд хүн шиг ажиллаж байна. Хамгийн гол нь барьж, бодож байгаа бодлого, чиглэл нь зөв байгааг нь хэлэх хэрэгтэй. Амараа дарга минь битгий бууж өг. Наад муусайчууд чинь зүгээр л нохойтож байгаа юм. Чамайг ард түмэн нийслэлчүүд дэмжиж байна.
2019-09-27
Ganaa:
Amarsaihan sain ajillaj bgaa.Batsaihnig hooj yvuul,hutguur humuus hereggui.
Ganaa:
Amarsaihan sain ajillaj bgaa.Yun ogtsruulah ve.Batsaihnig halah heregtei,hogiin hutgaasaar yah um.
Ganaa:
Tiim.Amarsaihan sain ajillaj bgaa.
Ямар ч хуулийн мэдлэггүй тэнэг дух. Амараа нь ч ялгаагүй эргүү гөлөгнүүд ажил хийх гэж попроол. Үргэлж хувийн өмчийг үгүйсгэдэг өөрөөсөө бусдыг хүн гэж хүндэтгэдэггүй. Өөрөө хөрөнгөжиж л байвал хамаагүй гэж боддог байхаа. Сүүлийн үеийн улс төрийн нөхдүүд бүр нэг голгүй хулгайч нар. Өмнө үед бол идэж уусан ч талыг нь иддээд талаар бүтээдэг байлаа.
Зочин:
Огцоруул жүжигчин ичихгүй царайлж байж ларга болсон дандаа өөрийнхөө эрх ашгийн төлөө ажилдаг
2019-09-26
Түгжрэлийг хотын захиргаа бусад олон мянган албатаа дагуулаад Яармаг руугаа нүүгээд л шийдчихээр байтал юугаахиыгээд байгаа мал вэ?
2019-09-26
Би байсан бол хотын захиргаагаа Яармаг рүү нүүлгэнд л шийднэ. Яагаад хийчих юмаа хийхгүй байна вэ?
2019-09-26
ZOCHIN:
ZA ER N BOL ENE HUN SAIN AJILLAJ BGAASHUU. HARIN HALAA SELGEENII HUVID BOL DEMJEEGUI HUMUUS N UURSDUU SAIN DURAARAA AJLAA UGUUD SURVAL SAIN.UCHIR N AJLIIG N NURAAHAAS BISH DEMJIHGUI N OILGOMJTOI.
2019-09-26
Зочин:
Үүл үүл л гэнэ,Худлаа юмыг 1000 давтахаар үнэн болдог гэдэг,Үүл Портунаг өшиглөж байгаад бондын баахан мөнгө авч хэдэн уулзвар л өргөтгөсөн. Тэр нь ихэнх хувь нь өнгөрсөн 2 жилийн бороонд урссан. Өөр юу хийсэн юм. Харин тэр Автобус3- компанийн газарыг үнэгүй авч дээр нь хүү чулуудайгаараа орон сууц бариулж зарсан нь үнэн шүү. Харин сүүлийн 2 жил 2 ч том гүүр барьлаа, өчнөөн зам харгуй тавьж байна.Хүмүүс яагаад үүнийг ярвдаггүй юм. Тэгэхээр сошиалаар дайрдаг хэсэг бүлэг нөхдүүд байна гэсэн үг.
2019-09-26
харин ч сайн ажиллаж байгаа.
2019-09-26
Tuuliin burgasiig tairsan gazar barilga n zunduu boschihson bn lee.
2019-09-26
zochin:
Yor ni Mongold eh ornoo hogjuuleye gesen bodoltoi hun darga boldog, bdag yumuu? Bugd hulgaich hudalch humuus bgaa shuu dee
2019-09-26
Иргэн:
Түгжрэлийнхээ асуудлыг хотын дарга нь ганцаараа шийдчихсэн улс орон хаана байна аа? Хотын иргэд нь үнэт цаг заваа машин дотроо өнгөрөөхгүйн тулд дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж замын хөдөлгөөнд түгжрэл, төвөг үүсгэхгүй түвшингийн ухамсартай иргэдтэй улсын замын түгжрэл бага байдаг гэдгийг ойлгооч. Хотын даргад ид шидтэй саваа байдаг юм уу. Унасан газар өссөн дов руугаа яваач ээ. Бүгд хотод бөөгнөрч утаа, түгжрэл, бохир заваан,соёлгүй бүдүүлгийн эх үүсвэр гай болж, гамшиг тарьж, хотыг там болгож байгаад чинь залхаж гүйцлээ.
2019-09-26
Би байсан бол хотын захиргаагаа Яармаг рүү нүүлгэнд л шийднэ. Яагаад хийчих юмаа хийхгүй байна вэ?
Нэг л их сүр Данзан царайлсан гар санагдсан. Үүл шиг хотын дарга гарахгүй дээ ер нь.
2019-09-26
Зочин:
Үүл үүл л гэнэ,Худлаа юмыг 1000 давтахаар үнэн болдог гэдэг,Үүл Портунаг өшиглөж байгаад бондын баахан мөнгө авч хэдэн уулзвар л өргөтгөсөн. Тэр нь ихэнх хувь нь өнгөрсөн 2 жилийн бороонд урссан. Өөр юу хийсэн юм. Харин тэр Автобус3- компанийн газарыг үнэгүй авч дээр нь хүү чулуудайгаараа орон сууц бариулж зарсан нь үнэн шүү. Харин сүүлийн 2 жил 2 ч том гүүр барьлаа, өчнөөн зам харгуй тавьж байна.Хүмүүс яагаад үүнийг ярвдаггүй юм. Тэгэхээр сошиалаар дайрдаг хэсэг бүлэг нөхдүүд байна гэсэн үг.
Одоо болтол ТҮГЖРЭЛД ШИЙДЭЛ ОЛЖ АЖИЛ ЭХЛҮҮЛЭЭГҮЙ учраас огцрох нь зөв
2019-09-26
Иргэн:
Чи наад приуссээрээ биш нийтийн тээврээр зорчдог болчих тэгвэл түгжрэл шийдэгдлээ нээх үхдэггүй мөргөлддөггүй унадаггүй унаа унацан юм шиг сүлжиж давхиад байдаг гарууд зөндөө бна шүү хотын төв рүү орохыг төлбөртэй болгох асуудал зөв байсан шүү