АНУ-ын Хуульзүйн яам: Трамп хууль зөрчөөгүй
2019-09-26

Энэ оны долоодугаар сард болсон Дональд Трамп, Владимир Зеленский нарын утасны яриаг АНУ-ын Хуульзүйн яам шалгаж үзээд, хууль зөрчөөгүй, цаашид аливаа төрлийн мөрдөн шалгалт явуулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар Хуульзүйн яамны хэвлэлийн албаны дарга Керри Кьюпекийн мэдэгдэлд онцолсон байна. 

 

"Хуульзүйн яамны Эрүүгийн хэргийн газар хоёр ерөнхийлөгчийн утасны ярианы албан ёсны бичлэгийг судлаж үзээд сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн дүрэм журмыг зөрчөөгүй, цаашид мөрдөн шалгалт хийх зэрэг аливаа арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Хуульзүйн яамны эрх бүхий хэлтэсүүд энэхүү хуулийн дүгнэлттэй санал нийлсэн бөгөөд яам хэргийг хаасан" хэмээн баримт бичигт цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн Трамп Зеленскийтэй утсаар ярих үеэрээ хууль зөрчсөн байж болзошгүй талаарх мэдээлэл наймдугаар сард Хуульзүйн яаманд ирсэн гэдгийг мөн онцолсон байна. 

 

Зеленский: "Уучлаарай, би АНУ-ын сонгуульд "хутгалдмааргүй" байна"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өө ТИЙМҮҮ
2019-09-26
Зочин:
ТРАМП БОЛ ХЯТАДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГАА ДЭЛХИЙН ГАНЦ УДИРДАГЧ. ХҮМҮҮС ЭНЭ ХҮНИЙГ ТЭНЭГ МАНГАР СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙГЭЭР ДУУДДАГ. ТИЙМ БИШ ШҮҮ ДЭЭ. ТРАМП БОЛ АНУ-ЫН БАЙР СУУРИЙГ ХЯТАДАД АЛДАХГҮЙН ТУЛД БҮХНИЙГ ХИЙЖ БАЙГАА ХҮН. ТЭР АНУ-ЫГ ЦАГААЧДААС ХАМГААЛЖ, ХЯТАДЫН НӨЛӨӨГ СӨРӨХИЙН ТУЛД ХЯТАДТАЙ ХУДАЛДААНЫ ДАЙН ӨДӨӨЖ, СОЛОНГОСЫН ХОЙГООС АНУ-ЫН ЦЭРГИЙГ ГАРГАХГҮЙ ГЭЭД БҮХ АРГИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА. ХАРИН МӨНГӨНД АВТСАН АРДЧИЛСАН ОЛИГАРХУУД Л ТҮҮНИЙГ АВЧ ХАЯХЫГ ОРОЛДОЖ БАЙГАА ЮМ.
2019-09-26