Сонголтоос гажсан савлагаатай ТӨР
2019-09-26

Ирэх онд эдийн засаг өсч, иргэдийн амьдрал сайжирна гэсэн сонгогчдын гурван жилийн хүлээлт энэ оноор дуусгавар болж байна. Учир нь 2020 онд  сонгогчид эдийн засгаар бус улс төрөөр амьсгална. УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнөх энэ оны дөрөвдүгээр улирал дөхөж, эрх баригчид ирэх долоо хоногоос намрын отгон чуулганы нээлтээ хийнэ.

 

Жил бүрийн намрын чуулган  хамгийн ачаалалтай, гишүүдээс  ч хариуцлагатай байхыг шаарддаг. Гэвч өнгөрсөн намрын чуулганы ихэнх хугацаанд УИХ-ын гишүүд спикерийг огцрохыг шаардаж,  парламентыг гацаасан. Хуулийн хугацаа шаардсан ирэх оны төсөв, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, Мөнгөний бодлогыг л баталснаас бусдаар эрх баригчдын хагарал төрийн хямрал болж хувирсан билээ. Тиймээс ч  өнгөрсөн жилүүдтэй адил энэ онд эдийн засаг цаасан дээр л өссөнөөс бус амьдрал  өргөн хэрэглээний бараа, тэр дундаа махны үнэ тэнгэрт хадаж, гурилын үнэ өсөх магадлалтай гэсэн саарал  өнгө л нийгэмд ноёлж байна.

 

Үүнтэй зэрэгцээд УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж,  Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар үргэлжилж байгаа. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ыг тараах, ээлжит бус сонгуулийг явуулах, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэсэн төрийн эргэлт хийх хэмжээний асуудлыг нийгэмд цацлаа. Олон нийтийн зүгээс төр, засаг тогтвортой, эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөх хүлээлт л байснаас бус засаглалын эрс шинэчлэл  ёстой цаашаа.

 

2016 онд УИХ-д МАН-ыг үнэмлэхүй олонхийн суудалтай болгож, сонголт хийхдээ төрийг тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийн эрс шинэчлэлийг  ч  сонгогчид хүсч байсан. Атал өнгөрсөн гурван жил эрх баригч хүчин олонхидоо олдож, эрдэж, албан тушаал, эрх мэдлээ булаалцалдсаар өнөөдрийг хүрч байна. Ирэх өдрүүдэд ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох мессэж нэгэнтээ тархсан. Тиймээс ч МАН-ын удирдлагууд Засгаа огцруулж байхаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамтатган явуулах улсын асуудлыг хойш тавьж,  эрх ашгаа эн тэргүүнд тавьсан шийдлийг гаргаа биз. Харамсалтай нь, УИХ дахь МАН-ын бүлгийн олонхи хүлээж зөвшөөрөхгүйгээс гадна нийгмийн эсэргүүцэлтэй тулна. Уг нь намын рейтэнгийн 50 хувь нь намын даргаас хамаардаг гэдэг. Гэхдээ энэ удаад намын дарга У.Хүрэлсүхийн рейтэнг өндөр байгаа ч МАН-ын рейтэнг буурсан эсрэг тэсрэг үзүүлэлттэй байгаа. Тэгээд ч эрх баригч хүчний рейтэнг доогуур байдаг нь бичигдээгүй хууль. Тиймээс 200 гаруй мянган гишүүнтэй намынх нь нэр хүнд шалан дээр унаад байхад У.Хүрэлсүх гэдэг улстөрчийнх тэнгэрт тулсан өсөлттэй, өндөр байгаад яах вэ дээ. Лидерүүд ганцаар тодрох биш багаараа томордог гэдгийг эрх баригч хүчний удирдагч мэдэж л байх ёстой.

 

Энэ парламентын намрын отгон чуулганаар ирэх оны төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хуулийн дагуу батална. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2020 оны улсын төсвийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа юм билээ. Олон улсын байгууллагын гаргасан урьдчилсан дүгнэлтээр ирэх онд манай эдийн засагт эерэг байдал ажиглагдахгүй. Харин ч сөрөг хандлагатай байгааг онцолсон. Энэ парламент ирэх оны улсын төсвийг баталсан ч хэрэгжүүлэх хариуцлага дараагийн парламентад ногдоно. Сонгуулийн жилийн төсөв алдагдал ихтэй батлагддаг. Магадгүй, энэ удаад ч уламжлалт жишиг давтагдаж, нийгмийн халамж руу чиглэсэн арга хэмжээнүүд ихээр тусгасан байхыг үгүйгсэхгүй. Гэхдээ ирэх оны төсөв цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдийг тусгасан талаар хичнээн уран донгодоод ч сонгогчид энэ парламентад итгэх итгэл нэгэнтээ алдарсан. Өнгөрсөн гурван жилийн эдийн засаг, нийгэм МАН бус ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр хэрэгжсэн гэдгийг сонгогчид мартахгүй.

 

Намрын чуулгантай зэрэгцээд 11 дүгээр сарын улс төр ч тогтворгүй байна гэж ажиглагчид харж байгаа. Сонгогчдын сонголтоос гажсан савлагаатай төрийн бүрэн ирэх дуусах хугацаа дөхөж байгаад л олон нийт тайтгарч, эрх баригчид бачимдаж байгаа нь үнэн.   

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
МАН-д итгэж 65-н суудал өгсөн! Харлаа үзлээ! Одоо 76-н суудал өгнө гэж бхгүй!
2019-09-28
Иргэн:
МАН засаглаж чаддаггүй гэдгээ батлан харуулсан! Одоо хараад хүсээд байх юмгүй!
2019-09-28
Иргэн:
Шаана биз! Юуч хийж бүтээгээгүй ЗГ
2019-09-28
123:
2016 оны Засгийн газар, Нийслэл хотын удирдлага өмнөх өмнөхөөс бүр ДОРДсон юм бишүү
2019-09-26
оспанзандангуудад:
Энэ чуулган дээр Ж.Эрдэнэбат “…Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн, УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд нь сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй. Миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой” гэж хэлсэн. Түүнийг огцорсны дараа хэлсэн үгийг нь хэвлэлүүд ч, улстөрчид ч онцолж байсан юм. Учир нь Ж.Эрдэнэбат шиг “…Эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй” гээд хэлчихсэн Ерөнхий сайд сүүлийн жилүүдэд байгаагүй юм.
2019-09-26
ИРГЭН:
ХАМГИЙН САЙН АЖИЛЛАСАН ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА. БОЛОВСРОЛООС БУСАД САЛБАР НЬ. ЯЛАНГУЯА САНГИЙН САЙДАД ТАЛАРХАЖ БАЙНА
2019-09-26
Иргэн:
Шаана биз! Юуч хийж бүтээгээгүй ЗГ
123:
2016 оны Засгийн газар, Нийслэл хотын удирдлага өмнөх өмнөхөөс бүр ДОРДсон юм бишүү
irgen:
dendyy archaagui Tor yuch hiigeegui
2019-09-26