Хүүхдүүд өөрсдөө хүйсийг нь сонгох Барби худалдаанд гарчээ 
2019-09-26

Барби хүүхэлдэй үйлдвэрлэдэг Mattel компани төрөл бүрийн сонголттой, хүүхдүүд өөрсдөө хүйсийг нь сонгох хүүхэлдэй худалдаанд гаргажээ. 


Компанийн мэдэгдснээр, хүүхдүүд тэдний хүүхэлдэй ямар үстэй байх, өмд эсвэл банзал өмсөхийг өөрсдөө сонгох боломжтой гэнэ. 

Шинэ бүтээгдэхүүний багц  “Creatable World” нэртэй бөгөөд өөрсдийн хүссэнээр гадна төрхийг нь өөрчилж болох, өөр өөр арьсны өнгөтэй зургаан хүүхэлдэйнээс бүрдэж байгаа юм байна. 

 


Хүүхэлдэйн багцад “эрэгтэй хүүхэд”-д тохирох богино үс, “охид”-д тохирох урт гэсэн хоёр хиймэл үс, нэг хүүхэлдэйнд өөр өөр дүр төрх бий болгох хувцас, хэрэгсэл багтжээ. 


“Тоглоом бидний соёлын илрэл болдог. Дэлхий ертөнц ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай улам бүр тулгарч байгаа тул ямар нэг шууд тулгасан тодорхойлолтгүй хүүхэлдэйний цувралыг гаргах цаг нь болсон гэж бид шийдсэн юм” хэмээн Mattel Fashion Doll Design компаний нэгдүгээр орлогч дарга Ким Калмон өгүүлжээ. 


Шинэ хүүхэлдэйн цуврал багцыг гаргахад хүүхдийн эмч, сэтгэл зүйч, эцэг эхчүүд, хүүхдүүдийг багтаасан шинжээчдийн баг ажилласан бөгөөд энэ хүүхэлдэй Барби хүүхэлдэй мэндэлсний 60 жилийн ойгоор гарч байгаа нь онцлогтой юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин