Айлын гэрт нэвтрэн хутга тулгаж, алтан бурхныг нь дээрэмджээ
2019-09-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үл таних 2 хүн нэвтэрч, хутга тулган 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмдсэн ноцтой хэрэг бүртгэгджээ.

 

Уг гэмт хэргийг 2-3 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан “Х”, “Б”, “Д” нар бүлэглэн үйлдсэн байна.

 

Тэд дээрэмдсэн бурхнаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдад зарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч илрүүлэн алдагдсан бурхдыг бүрэн бүтэн хураан аван хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dderem hulgai hiij amdardag hymyystei hatuu temzeh heregtei
2019-09-27