Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав гэрэлт хөшөөнд мөнхөрлөө
2019-09-29

Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов.

 

 

1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Ц.Жигжиджав байсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн үйл хэрэг, алдар гавъяаг нь сэргээн мөнхжүүлэх талаар удаа дараа гаргаж байсан аймгийн иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газар дэмжсэний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ерөнхий сайд Ц.Жигжиджав” сан, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран түүх, соёлын нэг шинэ өв сүндэрлэн босгож байгааг дурдав. 

 

Ц.Жигжиджавын шинэтгэгч, бүтээгч, анхдагч, манлайлагч байсныг уран бүтээлч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын гаргасан загвараар гэрэлт хөшөөнд мөнхөлсөн байна. Ц.Жигжиджав нь Манжийн хааны данстай байсан мал сүргийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмчмлж өгөх, анхны хоёр облигаци батлан Орос Улстай хоршсон анхны аж үйлдвэрийн комбинатууд байгуулах, 72 хошууг татан буулгаж анхны 13 аймагтай болох зэрэгт манлайлан оролцож байжээ.

 

Ерөнхий сайд мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төвийн нээлтэд оролцон Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв. Түүнчлэн Үйлдвэр, технологийн паркаар оров  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
F:
Ene bas ovoo showchin gar uymaa
2019-09-30
Дорж:
Өөрийгөө буудаж хөнөөсөн ийм хүнд хөшөө босгож байдаг дүүрчихсэн поп улс төрч, дүүрчихсэн аймаг юм даа. Хэлмэгдсэн бол бас яахав гэхсэн.
2019-09-30
Irgen:
Жигжиджав Ерөнхий сайдын хувьд улсыг хөгжүүлэх талаар ямар ч дорвитой ажил хийгээгүй, коминтерний гүйцэтгэгч л байсан ш дээ. Ичих хэрэгтэй Сүхбаатарынхан.
2019-09-30
Энэ эргүү чадваргүй чадамжгүй ЖДҮ-чин нөхөрт өөр хийх ажил байхгүй юу. Өвөл боллоо утаа гарлаа ... Доллар, бензин өргөн хэрэглээний барааны үнэ угаасаа талийсан. Барьж чадахаа байсан. Тэгэхэд ийм юм хийгээд сонгуулийн сурталчилгаа хийгээд явах юм даа. Гарна л гэж бодоо байгаан байхдаа хахахахаа
2019-09-30
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2019-09-29