Монголын дипломатч Германы шүүхээс 3.9 жилийн ял сонслоо  
2019-09-30

Монголын дипломатчид өнгөрсөн оны 12 дугаар сард 150 000 ширхэг эм хууль бусаар тээвэрлэж яваад Германы цагдаагийнханд баривчлагдаж, улмаар 2019 оны наймдугаар сард тэдэнтэй холбогдох хэргийн шүүх хурал болсон талаар Bild  сонины эх сурвалжтайгаар бид өмнө нь мэдээлж байсан.

 

Улмаар есдүгээр сарын 13-ны өдөр Монголын дипломат ажилтнууд хууль бусаар эм тээвэрлэж явсан хэрэгтэй холбогдох шүүх хурал өндөрлөж, Монгол улсын иргэн, 53 настай Т.Мөнхбатад гурван жил есөн сарын хорих ял ноогдуулсан талаар Германы Bild  сонин мэдээлсэн байна.

 

Эргэн сануулахад, 2018 онд 53 настай Т.Мөнхбат, 38 настай жолооч Э.Оргил нарыг жороор олгодог, тайвшруулах үйлчилгээтэй Лоразепам эм 150 мянган ширхэгийг дипломат шуудан нэрийн дор тээвэрлэж байхад нь Германы  цагдаагийнхан саатуулжээ. Шалгалтын үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл хуурамч байсан, мөн тэд Монгол улсын нэрийн өмнөөс дипломат ажлаар явж байгаагүй нь тогтоогдсон гэж Bild мэдээлж байв. Энэ эм нь олон улсын хяналтад байдаг мансууруулах зүйл, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийн жагсаалтад 1971 оны конвенцийн IV жагсаалтаар орсон, нойргүйдэл, сэтгэхүйн зарим өвчинд хэрэглэгдэнэ гэсэн заалттайд орсон байдаг бөгөөд зах зээлийн үнэ нь 600 000 евро гэж Германы эх сурвалжууд мэдээлж байлаа.

 

Наймдугаар сарын 17-нд болсон шүүх хурлын үеэр Монголын атташе "Будапештийн консулын газраас авсан машинаар дипломат шууданг Берлинд хүргэж өгөх ёстой байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй" хэмээн мэдүүлж байжээ.

 

Bild: Хар тамхи зөөсөн дипломатуудын шүүх хурал боллоо

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
HUGIIN PIZDAGIIN GEDES GUZEEGEE:
HUGIIN PIZDAGIIN GEDES GUZEEGEE, TSUVDAIGAA SHIIDEJ CHADDAGGUI LALRUUD TURIIG MUU NERTEI BOLGOJ YAVJ BNA DAA
2019-10-01
Германд нь ялласан нь дээр юмаа гүзээгээ унжуулсан гахайг Чингисийн үед бол нэр гутаасан гээд чирж алах байсан биз, Монголд ирвэл ял авах нь байтугай дарга болоод Их Хуралд залрах биз Гадаад яам хар тамхичид мансуурагч донтонуудаар дүүрлээ лаларын Цогтбаатараа худалаа шаагаал яваад байхаар наад ажилтнуудаа цензур тавьж ажилла, чадахгүй бол зайлаад өгөөч
2019-09-30
irgen:
za yamarch baisan zov muu ulsiin ner gutaasan hudlaa novshnuud, mongold bol ene hynee mongoliin tor shorond hiih ch uygui aznii neg um, negch gesentoriin ner barisan luivarchin yal edelj zaashaa baig
2019-09-30
irgen:
хар тамхи зөөсөн хүн яагаад эм зөөгөөд ялтан болчихвоо
2019-09-30