Есдүгээр сарын 29-ний ням гаригт Улаан-Үд хотын "Юбилейный" цэцэрлэгт хүрээлэнд "Цагдаагийнхны зүй бус үйлдлийн эсрэг" уриатай эсэргүүцлийн жагсаал болжээ.
"Байкал дейли" сонины мэдээлснээр энэ удаагийн жагсаалд Буриадын тэргүүн Алексей Цыденов болон коммунистуудын тэргүүн Вячеслав Мархаев нар энэ жагсаалд ирээгүй байна. Мөн жагсаалын оролцогчид ч харьцангуй бага байсан талаар эх сурвалж онцолжээ. Албан ёсны зөвшөөрөл авч зохион байгуулсан анхны жагсаалд 1,5 мянга орчим хүн оролцсон бол ням гаригийн жагсаалд 600 орчим хүн оролцож, арга хэмжээний төгсгөлөөр ердөө 100 орчим хүн үлдсэн байна.
Энэ удаад Улаан-Үд хотын даргын сонгуулийг дахин явуулах шаардлага бараг тавьсангүй, харин хотын төв талбай дээр болсон эсэргүүцлийн ажиллагааны оролцогчдын эсрэг "цагдаагийнхан мөрдөн шалгаж байгааг зогсоох"-ыг голчлон шаардсан талаар эх сурвалжууд дамжууллаа.
Буриад: Бөөг баривчилж, ард түмэн “БОСОХООС” сэргийлэв
Г.Бямбасүрэн
Уншиж байна |