Хүчит шонхор захын махны худалдаачдыг торгожээ
2019-09-30

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байршилтай Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

 

 

Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгөв.

 

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Po:
Ingd bvl mah howordood une n osno shv de
2019-09-30