БНХАУ: 70 жилийн хугацаанд эдийн засаг 175 дахин өсчээ
2019-10-01

 

Өнөөдөр БНХАУ-ын 70 жилийн ой тохиож байна. Одоогоос 70 жилийн тэртээ, 1949 оны 10 дугаар сарын нэгний өдөр Бээжин хотын Тяньаньмэний талбай дээр БНХАУ тусгаар тогтнолоо тунхаглаж байв.

 

Үүсгэн байгуулагдснаасаа хойш дэлхийн хүчирхэг гүрнүүд, Хятад улс эдийн засаг, батлан хамгаалах, шинжлэх ухаан, техник технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болсон Хятад улсын хүн амын орлого 70 жилийн хугацаанд 60 дахин өсчээ. 

 

Мөн энэ хугацаанд нэг хүн амд ноогдох ДНБ 71 дахин өссөн бол 70 жилийн хугацаанд БНХАУ-ын Үндэсний ДНБ 175 дахин өссөн байна.

 

Өнөөдөр Хятад улс аж үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох орон бөгөөд аж үйлдвэрийн 220 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхийд эхний байранд бичигдэж байгаа юм. 

 

Түүнчлэн, БНХАУ цахилгаа эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ, өндөр хурдны төмөр зам, авто замын уртаараа мөн л дэлхийд нэгдүгээрт ордог байна. 

 

Үүний зэрэгцээ Хятад улсын хөдөө аж ахуй нь эрчимтэйгээр хөгжиж байгаа юм. Тус улс үр тариа болон махны үйлдвэрлэлээрээ мөн л дэлхийд нэгдүгээрт бичигддэг аж. 

 

Саяхан хэвлэгдсэн Хятадын хүний эрхийн Цагаан номонд "Хятад улс дэлхийн үржил шимт хөрсний ердөө 9%, дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн ердөө 6,6 хувийг эзэмшдэг ч манай гаригийн хүн амын 20 хувийг тэжээх чадалтай" гэж онцолжээ. 

 

Түүнчлэн, Синхуа агентлагийн мэдээлснээр, Хятад улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн ачаар ядуурлыг бараг үндсээр нь устгасан бөгөөд 1949 оноос хойш энэ улсын дундаж наслалт хоёр дахин өсч, дундаж наслалт 77 болж нэмэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ichmeer:
shoroo shig olon hyntei baij ingej l ajillaj bna sh dee.manai eh ornoo ard irgedee tsulmuj baigaa uls turchid haraad yu ch bodohgyi dee.huuli ni changa sain barimtaldag idsen uusniig ni tsaazaldag bolood uls ni hugjij bna.Elbegdorj ba tyynii nuhud uursduduu huuli gargadag
2019-10-01
бө:
Аймар аймар. Харин хужаа нар гээд мангартаад байлгүй яаж тэднийг ашилаж болох вэ гэдгээ л яримаар байна. Ямар бүтээгдэхүүн тэдэнд нийлүүлж болох вэ?
2019-10-01
guest:
Wow л даа
2019-10-01