Бодлогын коммуникаци хийхэд гардаг бэрхшээл сэдвээр сургалтуудыг зохион байгуулав
2019-10-01

Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албан хаагдчдад зориулсан бодлогыг хэрэгжүүлэх харилцаа, арга замын талаарх багц сургалтуудыг зохион байгууллаа.

 

 

Энэ удаагийн мэргэшүүлэх багц сургалтад Төрийн албаны эрхэлсэн түшмэлүүд болох яам агентлаг, аймаг, нийслэлийн газрын дарга нар болон ИТХ-ын дарга нар, төрийн албаны тэргүүн түшмэл буюу ЕТГ, УИХ, ЗГХЭГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн бусад байгууллагын удирдах ажилтанууд, нийт 432 төрийн албан хаагчид хамрагдлаа.

 

 

 

Энэхүү багц сургалтуудаас онцлог нэгэн сургалт болсон нь сэтгүүлчид болоод  бүх шатны Төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нар хамрагдсан “Төрийн албаны шинэтгэл ба хэвлэл сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт байлаа.

 

 

 

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга нээж хэлсэн үгэндээ “Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай шинэ хуулиар Төрийн албанд ажиллах босго өндөр болсон. Тохиолдлын хүн төрийн албанд ажиллах үүд хаалга хаагдсан. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд шинэ соёл, шинэ хандлагыг төлөвшүүлэхээр үе шаттай ажлуудыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байна. Меритийн зарчимд суурилсан бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв хүнийг зөв ажилд нь томилоход бид анхаарал хандуулж байна.   ” хэмээн хэлсэн юм. Түүний дараагаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Төрийн албаны шинэчлэлийн талаар сургалтад оролцогчдод товч мэдээлэл өглөө.

 

 

Энэ удаагийн цуврал сургалтуудын зочин багшаар Сингапурын Үндэсний их сургууль, Ли Куан Югийн  нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор, сэтгүүлч, бодлого судлаач Жэймс Крабтри “Бодлогын коммуникаци хийхэд гардаг бэрхшээл, сорилтууд”, “бодлогыг ойлгуулж,тайлбарлан таниулахын ач холбогдол”, “төрийн албан хаагчид  бодлогыг сурталчилан таниулах арга зам” зэрэг үндсэн гурван агуулгын хүрээнд сургалтуудыг зохион явуулсан юм.

 

 

 

Түүний илтгэлд “Бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн ямар нөлөөлөл, харилцааг оновчтой ашиглах, шинэ үеийн хэвлэл мэдээллийн онолын өөрчлөлт зэрэг сэдвүүд багтжээ.

 

 

Мөн дэлхий  нийтэд бодлого боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болох хэвлэл мэдээлэл тэр дундаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө хурдацтай буурч байгаагийн улмаас мэдээллийн экосистем алдагдсан. Шинэ эрин болох дижитал ертөнц, сошиал медиа нэвтэрснээр хуурамч мэдээлэл ихэсч иргэдийн мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа нь бодлого боловсруулагчдын хувьд гол зорилгодоо хүрэх арга, зам хэрэгслүүдэд өөрчлөлт орж байгаа талаарх сэдвүүдээр илтгэл тавьж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин