Залуу сагсчид Ланжоуд өрсөлдөнө
2019-10-01

 

"FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод аравдугаар сарын 2-7-нд болно. Дэлхийн аварга шалгаруулах 23 хүртэлх насны тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох бөгөөд Монгол Улсын шигшээ эрэгтэй, эмэгтэй багууд Дэлхийн чансаагаараа дээгүүр бичигдэн тус тэмцээнд өрсөлдөх эрхийг авсан. Манай эрэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 4-т эрэмбэлүүлж D хэсгийг тэргүүлнэ.

 

D хэсэгт:

1. МОНГОЛ 2. Нидерланд 3. Литва 4. Серби 5. БНСУ Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 3-т эрэмбэлэгдэж С хэсгийг тэргүүлнэ.

 

С хэсэгт:

1.МОНГОЛ 2. Румын 3. ХБНГУ 4. Иран 5. Уганда ФИБА 3х3 мэргэжлийн багуудын чансааны #15 Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч А. Анандыг ФИБА онцолж тус ДАШТ-ий нэрийн хуудас болсон тоглогчдын нэгээр албан ёсны постердоо оруулжээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Amjilt manai mongolchuud sain medee bna dandaa avilga bgui yum sonsoj baihaar
2019-10-01