Б.Мөнхжин, Б.Мишээл нарт их мастер цолыг албан ёсоор олголоо
2019-10-01

 

Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчлэгдсэн чансаа аравдугаар сарын 1-нд буюу өнөөдөр гарлаа. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт Дэлхийн даамын холбооноос их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгосон байна.

 

Мөн Азийн АШТ-д амжилттай тоглосон Н.Лхагвадолгор, Б.Сэлэнгэ, У.Баяржаргал нар Дэлхийн даамын холбооны дэд мастер болж, олон улсын цолтнуудын тоог нэмлээ. Түүнчлэн US Open 2019 тэмцээнээс Б.Мишээл эрэгтэйчүүдийн ДДХМ цолны 1 балл, Hingqui Cup тэмцээнээс С.Мөнх-Оргил, Г.Хэрлэнмөрөн нар эрэгтэйчүүдийн ДДХМ цолны 1 баллыг тус тус биелүүлжээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин