С.Чинзориг: Ирэх жил цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ
2019-10-01

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг харахад эдийн засаг өсч сайхан болжээ. 2020 оны улсын төсвөө батлахдаа асуудалгүй явна биз дээ. Харин эдийн засгийн өсөлт 7.8 болжээ. Гэтэл инфляци  сүүлийн хоёр жилийн байдлаар 2-8 хувь руу очжээ. Энэ хоёр чинь урвуу хамааралтай юм уу. Хэрвээ ийм байгаа нөхцөлд бид цалин тэтгэврийг мянга нэмээд үнийн өсөлтд цохигдоно. Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгийн зардал дутуу санхүүжигдсэн шалтгаан юу вэ? Манай аймагт энэ  жилийн төсөв хоёр сургууль 900 сая төгрөг болно гэдэг. Тендэрт төсөв муу байна гээд хэн ч оролцдоггүй. Цаашдаа төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй.  

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Хэт өөдрөгөөр төсөөлж, хэт сайнаар бодож төсөвлөж болдоггүй. Хамгийн гол нь бодитой байх ёстой. Нөхцөл байдлыг бодитой харвал эерэг үр дүн гарна. Валютын нөөц 3,8 тэрбум гэдэг нэг тэрбумтайгаа харьцуулахад сайн. Бодит эдийн засагтай харьцуулахад муу үзүүлэлтэй. 2018 оны эдийн засаг сайн гарсан үзүүлэлт нь хөдөө аж ахуйн салбартай холбоотой. Махны экспорт нэмэгдсэн. Олон жилийн турш махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр явсан. Газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд татваргүй явсан.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-2018 оны төсвийн гүйцэтгэлийн тухай тогтоолын төсөл гарч байна. Үүнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 30 хувьтай байна.  Яагаад хөрөнгө оруулалт гацсан бэ?

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

 

-Хариуцлагагүй компаниудаас болж хөрөнгө оруулалт зогсдог. Энэ жил Сангийн яамнаас эрх  мэдлийг нь шилжүүлэхээр болсон. Энэ жилийн манай салбарын хөрөнгө оруулалтны ажил өндөр хувьтай явж байгаа. Захиалж байгаа нутаг дэвсгэрт нь тендэрийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгаа нь зөв болсон. Боловсролын яамнаас энэ сардаа багтаагаад хариуцлагагүй компанийн нэрсийг хүргүүлнэ. Ажлаа хийгээгүй алга болсон компаниудаар хохирлыг барагдуулна.

 

Манай салбарт 603 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.  Ирэх жилүүдэд худалдан авах ажиллагаа хариуцлагатай болж байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Яагаад шав  тавигдаагүй газар мөнгийг нь шилжүүлсэн байдаг вэ? Хяналт тавьж байгаа ТӨХ юу хийж байна вэ? Бодлогын хувьд тендэрийг ил тод байлгахын тулд хариуцлагын даатгал хэрэгжүүлвэл ямар вэ? Хийгээгүй, бариагүй дуусгаагүй бол даатгалын компани дуусгадаг хариуцлагын тогтолцоотой болвол ямар вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Ажил нь хийгдээ байхад хөрөнгө нь татагддаг асуудал байгаа юм. Захиалагч нь хяналт тавьж байгаа байгууллагадаа хүсэлтээ өгөөд банкны баталгаа гаргуулчихдаг. Мөнгө нь татагдаагүй байдаг. Мөнгө нь татагдчихаас болгоомжлоод захиалагч баталгаа гаргаж өгдөг юм билээ.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Тэтгэврийн  зээл арилжааны банкуудад жилийн 15-18 хувийн хүүтэй байсан.  Манай Засгийн газар байгуулагдаад 6 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг 12 хувийн, нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 15 болгож байна. Бодит мөнгийг нь барьцаалж зээл олгохоо эргэж харж, нөхцөлийг нь өөрчлөх хэрэгтэй гэж арилжааны банктай ярилцаж байгаа.

 

Цалин нэмэхтэй холбоотой Засгийн газар анхаарч байгаа. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэсэн цалинг нэмэгдүүлсээр ирсэн. Ажлын байрын нөхцөлтэй нь уялдуулж нэмэгдүүлж байгаа. Ирэх жил төрийн албан хаагчдын цалин инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлнэ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн цалингийн нэмэгдэл олгоно.

 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг  хэлэлцлээ. 

Ч.Хүрэлбаатар: Тусгай сангуудыг цөөлж, зээл олголтыг ил тод болгоно

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ТЭТГЭВРИЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА АА: АМЬДРАЛ МАШ ХҮНД БАЙНА ШҮҮ АХМАДУУДЫНХ,
2022-11-16
өөаа:
Энэ балай цалингийн тогтолцоогоо одоо болио. Нэмнэ гэж зарлахаар яадгийг мэдэхийн дээдээр мэддэг улс бас л зарлаж байх юм даа.
2019-10-02