С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө
2019-10-02

09.00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.

 

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2019"-ийн талаар мэдээлнэ.

 

11.00 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ.Утас: 88810818

 

11.00 цагт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. 

 

11.30 цагт "Шударга ёс, агаар ус" ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

12.00 цагт МҮЭХ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:99203600, 95704079

 

12.00 цагт “Point продакшн”-аас ​​​​​​​“Үндэсний мэдээллийн төв”-д цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

13.30 цагт ГХЯ-нд Их Британи Умард Ирландын Хаант Улсын (ИБУИНХУ) Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан сайд Хэйдэр Уилер сэтгүүлчидтэй уулзана. Утас: 99090437

 

15.50 цагт БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Хөшгийн хөндий дэхь Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцана.

 

Shuud.mn
Сонин хачин