"Apple" компаниас iPhone 4S-ыг худалдаанд гаргаад ердөө гурав хоногийн дотор дөрвөн сая хувийг худалдсан тухайгаа мэдэгдэж байсан юм.
Тэгвэл тус компаниас энэ удаад iPhone 4S-ыг Suvarna Bullion 24 каратын алтаар урласан дээд зэрэглэлийн тансаг зүйлс сонирхогч эрхмүүдэд зориулан гаргажээ.
Цөөн тоогоор худалдаанд гаргах цэвэр алтан iPhone 4S нь 29,200 ам.долларын үнэтэй байх аж. Эл шинэ бүтээлээ тус компанийнхан үүсгэн байгуулагч Стив Жобсын гэгээн дурсгалд зориулсан юм байна.