Мөнгөн усаар алт угаасан БНХАУ-ын долоон иргэнийг саатуулав
2019-10-02
Гэрэл зургийг MPA.mn

 

БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд "Химийн бодис илэрлээ" гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 30-ны 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

 

Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

 

Уг асуудалд БНХАУ-ын 7 иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, МХГ, тагнуулын байгууллагын ажилчид шалгалтын ажиллагааг явуулсан байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nergui:
Bayarlalaa sain uiks delgereh boltugai .
2019-10-03
Зээ:
Монголд ХЯТАДУУД ДЭНДҮҮ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бх юм хилээр бөөн бөөнөөрөө орж ирнэ Тэрийг нь дЭЭГҮҮРЭЭ үохион байгуулсан бдаг юм гэсэн
2019-10-03