Хүүхдийн мөнгийг Төрийн сангаар дамжуулж олгоно
2019-10-02

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. 

 

Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг хэлэлцсэн байна. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулж олгодог. Үүнд өөрчлөлт оруулж, Төрийн сангаар дамжуулж сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгийг холбогдох данс руу нь шилжүүлж олгохоор болсон байна.  

 

Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр барих хэрэгцээнд нэмэлтээр 250 га газрыг авахаар болжээ. Нийтдээ Газрын тосны үйлдвэрийн хэрэгцээнд 400 га газрыг авч байгаа аж. Энэ сарын 8-нд Энэтхэргийн Газрын тосны үйлдвэрийн сайд айлчлах юм байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
2016 онд 6сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй 2019онд нөхөн олгоно гэж байсан. энэ талаар мэдээлэл байна уу?
2019-10-02