Ч.Хүрэлбаатар: Эдийн засагт үзүүлэх өрийн дарамт буурсан
2019-10-02

 

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн юм. Төсвийн гүйцэтгэлийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат нар хийв.

 

Тус Байнгын хороонд харьяалагддаг Сангийн сайдад 2018 онд нийт 1,789.6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 1,606.0 тэрбум төгрөг зарцуулж 89.7 хувийн гүйцэтгэлтэй  байна. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 159,791.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 158,127.7 сая төгрөгийн 52 нягтлан бодох бүртгэлийн алдааг аудитын явцад залруулж, 32.0 сая төгрөгийн зөрчилд 10 төлбөрийн акт тогтоож, 381.2 сая төгрөгийн 13 зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 1,250.1 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 94 зөвлөмжийг хүргүүллээ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцлов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-2018 оны төсвийн үр дүн сайн гарч байгаа. Төсвийн тодотгол хийгээгүйтэй холбоотой гүйцэтгэл сайн гарсан байх. Мөн янз бүрийн бонд гаргаагүй. Өмнө нь янз  бүрийн бонд гаргадаг байсан. Төлөвлөлтийг яаж хийж байна вэ? Монгол Улсын өөрийнх нь эдийн засгийн потенциаль маш их.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Сангийн яамнаас гаргасан эдийн засгийн тооцоолол бодитой байдаг. Бид ОУВС-тай тоогоо тохиролцдог. ОУВС болгоомжилсон байдалтай байдаг байсан. Эдийн засгийн өсөлтөө тодорхойлсны дараагаар бид орлогоо ярьдаг. Зөрүү хаана гарсан байна гэдэг дээр дүн шинжилгээ хийдэг. Төлөвлөлт дээр алдаатай зүйл байсан. Одоо хөрөнгө оруулалтын төслүүдийг эдийн засгийн байдал бусад зүйлийг харгалзах төлөвлөлт рүү орж байгаа. 100 хувь сайн болсон гэж хэлж чадахгүй. Бид хэт өөдрөг байхаас мөн хэт болгоомжлохгүй.

 

ТЕГ-ын Газрын дарга н.Цогтжаргал:

 

-НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа. 2018 оны төсвийн гүйцэтгэлээр 898.4 тэрбум төгрөгийг НӨАТ-аас оруулсан. Энэ нь өнгөрсөн жилээс  734 тэрбум төгрөгөөс нэмэгдсэн. 2019 онд хуулиараа нэг их наяд төгрөгийн НӨАТ-ыг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Төлөвлөлтийн гажгийг цаашид яаж засах вэ? Говь-Алтай аймгийн хоёр дотуур байрны 900 сая төгрөгийн төсөвтэй байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сант сум 2.2 тэрбум, Хэнтийн Баян-Азарга 2.1 тэрбум төгрөгийн харилцах адилгүй төсөвтэй байна. Хөрөнгө оруулалт яагаад буцаж, татагдаад байгаа вэ? БХБЯ-ныхан улсын төсөвт суутгаснаас хэт өндөр гаргах юм. Барилгын зураг төсвийг их өндөр үнээр тусгах юм.

 

УИХ-ын гишүүн С.Амарзаяа:

 

-Төсвийн бодлогод суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлого ямар түвшинд явж байгааг хүн бүр мэдэж байгаа. Аймаг, сумдын Засаг дарга нарын эрх мэдлийн хүрээнд батлагдаж байгаа. Орон нутгаа бие даалгаж байж түгжрэл, хөгжлийн бодлого  шийдэгдэнэ.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Эдийн засгийн өсөлт явагдаж байгаа нь төсвийн орлого бүх сум, аймаг дээр байхаас гадна, бүх төрлийн татварын биелэлтээр харагдаж байна. Өрийн удирдлагын тухай хуулиар өр дээр богино хугацаатай өндөр хүүтэй зээл эсвэл урт хугацаатай бага хүүтэй зээл байна уу гэдгийг сайн анзаарч харах ёстой гэдэг зарчим баримталж байгаа. Өнөөгийн үнэ цэнээр Монгол Улсын нийт өр ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байгаа. Цалин, тэтгэврийн хэмжээтэй адил дүнг бид зээлийн хүүнд төлдөг байсан. Одоо бид хүүгийн дарамтыг гурав дахин буруулж чадсан. Өр бол эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөвт учруулах дарамт эрс багасаад байгаа. 

 

Орон нутагт эрх мэдэл өгөх ажлын үр дүн гарсан. Хайгуулын лицензийн 50 хувийг орон нутагт өгсөн. Ашиглалтын лицензийн 50 хувийг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлж байна.  

 

Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Kkkk daraa jil tuluh ur shiree yahiin... mungutei baigaad ch yahiin.oligtoi ajil hiij chadahgui um baij..
2019-10-03
Үнэн үг:
Засгийн газрын гадаад өрөө л Монгол Улсын нийт өр гээд байх юм. Монгол Улсын нийт гадааад өр 30 тэрбум $ болоод байна л гээд бичээд байгаа биздээ.
2019-10-02
jiriin irgen:
mash chambai ajillasan. sakhilga bat khatuu sakhisan.ajliin amjilt, eruul enkh khusie
2019-10-02
Доромжлоод байгаарай муу Хотгон шанага минь
2019-10-02