Иргэд сэтгүүлчдийн талаар мэдээлэл хийнэ
2019-10-03

09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно. Утас: 91915340, 99047423, 99519677

 

09:00 цагт: Хамтарсан кредит олгох механизмын хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж буй Бизнес эрхлэгчдийг холбох арга хэмжээ "Кемпински Хан Палас" зочид буудалд болно. Утас: 99197985

 

11:00 цагт: Зах зээлийн эдийн засагт шилжих хүнд хэцүү үед хэлмэгдэж, 28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.00 цагт: Хүүхдийг ивээх сан Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2019-2023 онд Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлнэ. Уг төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99081716



11.00 цагт: Дорноговь аймгийн соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах болон уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд 1000 хүүхэд бүжиглэх талаар аймгийн ЗДТГ-аас MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт: "Шударга ёс, агаар ус" ТББ-аас Ховд аймаг дахь цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12.00 цагт: Сэтгүүлчдийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэд MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт: УДБЭТ-ын 57 дахь улирлын тоглолтын нээлт болох гэж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.

 

14:00 цагт: "Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд" зөвлөгөөн "City" Tower-т болно. Утас: 90910510

Shuud.mn
Сонин хачин