Статистик: Монгол Улс 47.4 мянган багштай
2019-10-04

 

Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна. Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсрол 7.8, Ерөнхий боловсролын сургуульд 30.4, МСҮТ-д 2.5, Их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм.

Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна.


ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид 31 хүүхэд оногдож байна.


Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувь эзэлдэг.

 

Shuud.mn
Сонин хачин