2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг баталлаа
2019-10-04

 

УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ. Дараагаар нь 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 

 

Үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх юм. 

 

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин