Өнөөдөр болох зарим үйл явдал
2019-10-08

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд МХЕГ-аас "Хүүхдийн эрх - Аюулгүй байдал" аяны шалгалтын дүнг НЗДТГ, сургууль, цэцэрлэгий захирал, эрхлэгч нарт танилцуулна. Утас: 91989890

 

09.00 цагт “Нийгмийн ажил-нийгэм, соёлын олон талт хүчин зүйлсийн уялдаа холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно. Утас 99002019

 

09.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Боловсролын бодлогын симуляцын загварчлал” сургалт болно.

 

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Солонгосын Хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9199 2490, 9910 7611

 

09.30 цагт Улаанбаатар чуулгын байранд Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс “Архидалт болон бусад донтолтоос урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө” сургалт зохион байгуулна.

 

10.00 цагт Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл "Настны тэгш байдлыг хангацгаая" уриатай алхалт болно.

 

10.00 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 80008020, 99004811

 

10.00 цагт ГХЯ-нд "Эрүүл гэр бүлийн төлөө иод, селен, омега" олон улсын форум болно.

 

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921

 

11.00 цагт “Бодь” цамхагт “Expo Mongolia” уул уурхайн салбарын үзэсгэлэн, бага хурлын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын залуучуудын холбооноос Монголын бүтээгч багш нарыг шалгаруулах ёслолын талаар мэдээлнэ.

 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Гэр хороолол” хөдөлгөөнөөс шахмал түлшний асуудлаар мэдээлнэ.

 

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Р.Нямхүү цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин