Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов
2019-10-08

 

Өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байлаа. Гэвч хуралдааны ирц бүрдсэнгүй. Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс бусад гишүүд хуралдаандаа ирээгүй тул хойшиллоо.

 

УИХ-ын Ёсзүйн дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, иргэний нийгмийн байгууллагын тавьсан шаардлагыг хэлэлцэх хэрэгтэйг Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдаанд онцолж, УИХ дарга ч тус дэд хорооны гишүүдийг хуралдаандаа оролцохыг шаардаж байсан юм. Гэвч энэ удаад ч Ёсзүйн дэд хорооны ирц бүрдсэнгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ih hurald suudag hymyyst er ni es zuitei hyn baigaa umuu ?
2019-10-09
ёс зүйгүй хүмүүсээс ёс зүй шаардаад ямар ч нэмэргүй ээ
2019-10-08
Ахмад гишүүн.:
Одоо үүнээс хойш ер нь ирц бүрдэхгүй дээ.Хугацаа нь дуусч байгаа Хурал тийм л байдаг юм даа.
2019-10-08