ОУПХ-ны тайланг танилцуулав
2019-10-10

 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. ОУПХ-ноос Монгол Улсад ажилласан тайлангаа ирүүлснийг танилцууллаа. Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ:

 

-Л.Болд гишүүн бид хоёрт нууц задалсан хэргээр хоёр удаа Эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Нэгдүгээрт, Т.Чимэгээд архи өгч мэдүүлэг авсан байна гэж мэдэгдсэний төлөө Б.Хурц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гомдол гаргасан ч энэ нь эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг телевизээр үзүүлсний төлөө бас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч эрүү шүүлтийн бичлэг нь нууцаас хэдийнэ гарсан байсан тул энэ хэргийг хаасан.  Энэ удаа хууль бусаар “нууц” гэсэн дардас дарсан энэ бичгийг та бүхэнд үзүүлсний төлөө шоронд орох хэрэгтэй бол бид шоронд нь орно, эгэл жирийн Монгол иргэнийг эрүүдэн шүүх замаар хэрэг тулгаж, ялласан энэ булхайг ямар ч үнээр хамаагүй ил болгоно гэлээ.

 

ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос ирүүлсэн тайланд  "Тагнуулын байгууллага гурван ялтанд зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
2 novsh Mongoloos zail
2019-10-11
ЗОРИГИЙН ХЭРЭГ:
ТА НАР НААД ХЭРГЭЭ ЯРЬВАЛ ЯРЬСАН ШИГ ЯРЬ. БАЙСГЭЭД Л БИТҮҮ ХАТУУ ЮМ БАВТНААД УНАХЫН. МЭДДИЙМ БОЛ МЭДДЭГ ЮМ ШИГ ХҮН ОЙЛГОХООР ДЭЛГЭЭД ЯРЬ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ЗАЙЛЖ ҮЗ. ЗАЛХЧИХЛАА
2019-10-11