Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ
10-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. 

 

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа дуусгавар болж Захиргааны хэргийн шүүхээс  Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан. 

 

Гэвч нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж үзэн есдүгээр сарын 19-нд буцаасан байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм тодорхой юмыг шийдэж чадахгүй мафийн улс болжээ
2019-10-14
Zochin:
Nachin hartsaga zaan dayan avarga geed 4 tsolton toruulsen buyntai zaluu kkk
2019-10-13
gai:
har gaigaas bolj hamag budlain bolloo
2019-10-12
Энэ тэнэг үнэнд гүйцэгдэж байгаа юм байна
2019-10-12
Шудрага л байл даа.:
Оюунболд гэх энэ залууг дэлхийд хориотой сэргээш шахуулж хий хүч нэмэн олныг хуурч, Наадмын бөхийн түрүүг луйвардсаныг нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ тогтоочихсон, үүнийг нь Наадмын төв комисс орон даяар зарлачихаад байхад тэр өөрөө хэргээ хүлээхгүй иймээ тиймээ гэж амьтан хүн гүтгэж гүйгээд яахнав дээ. Журмын дагуу цолоо хураалга, эрхээ хасуул. Үнэн хүчтэн, "халхын аварга" юм бол 2 жилийн дараа гараад л ирнэ биз.
2019-10-12
Unen:
Mash zuw
Sergeesh:
Muu doping baavgai pedda zail
2019-10-11