Хүүхдийг гэмт хэргээс хамгаалсан 70 жил
2019-10-11

Цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. 

 

 

Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн алба”-нд ажиллаж буй үе үеийн алба хаагчид эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бие хүн болж төлөвшихөд нь үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.

 

Сүүлийн жилүүдэд Хүүхдийн албанаас хүүхэд хамгааллын чиглэлээр Зөв тусгал, Unfriend, Яараад яахав дээ, Хайрлая хамгаалъя, Бяцхан зорчигч гэх мэт олон нийтрүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр аянууд нь үр дүнгээ өгөөд байгаа юм.

 

Arslan.mn

 

Тэгвэл өнөөдөр тус албанд амжилт бүтээлтэй ажилласан үе үеийн алба хаагчидыг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүс, алба хаагчид, ахмад ажилтан нар оролцсон юм.

 

Arslan.mn

 

Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан сургалт зөвөлгөөн маргааш үргэлжлэх аж.

 

Дашрамд дурдахад 1949 онд Багачуудын хэргийг эрхлэх байцаагчаар улсын Цагдан сэргийлэх газрын байцаагч н.Минжүүр томилогдон ажиллаж байсан бөгөөд 1959 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт “Хүүхдийн тасалгаа” нэртэй тасгийг гурван алба хаагчийн орон тоотой байгуулснаар өнөөдрийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан түүхтэй билээ.

Shuud.mn
Сонин хачин