Шахмал түлшний асуудлыг ирэх сарын 4-нд нийтээрээ хэлэлцэнэ
10-15

НИТХ-ын төлөөлөгчид сайжруулсан шахмал түлшний асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг НИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлсэн. Уг саналыг өнөөдөр (2019.10.15) НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцлээ. Тэргүүлэгчид ирэх арваннэгдүгээр сарын 4-нд сайжруулсан шахмал түлшний асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар товлолоо.

 

Нийтийн сонсголд эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид болон иргэдийн төлөөлөгчид оролцох боломжтой юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин